Тендерийн баталгаагаар тэрбумтан болох “дардан замнал” хэний хүсэл вэ? Яамныхаан…

newsccewfd1373943372Засгийн газраас худалдан авах ажиллагааны  тогтолцоог ил тод, нийтэд  хүртээмжтэй зохион байгуулах үүднээс томоохон хэмжээний тендерийн зар, холбогдох хууль заалт, заавчилгааг хүргүүлэхээр http://e-procurement.mn вэб сайтыг ажиллуулж байгаа.

Тэгвэл Сангийн яамны тендер шалгаруулалтын албан ёсны дээрх сайтын  2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн  “Их дээд сургууль болон МСҮТ-ийн дэргэд ОХЭДТөвүүдийг өргөжүүлэх зорилгоор компьютер, принтер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах”  тендерийн урилгад албадсан ч юм шиг,  алдаатай ч юм шиг том тоо цохиж явна.

  “Их дээд сургууль болон МСҮТ-ийн дэргэд ОХЭДТөвүүдийг өргөжүүлэх зорилгоор компьютер, принтер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах”  уг тендерийн  урилгад   Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2300000 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.”  гэсэн өгүүлбэр багтаж.

 Мөнгөн дүнг нь хараад мунгинахаар дээрх тоог хараад багахан тооцоолол хийж үзвэл хэрвээ тендерийн нэг хувийг 100 000 төгрөг гэж үзвэл энэ тендерт 230 тэрбум төгрөгний тендерийн баталгаа шаардсан байх юм.

Санаатай, санаагүй ч бай сайтын  гаргасан алдаа гэж үзсэн ч  сангийн яамныханы энэ мэт  их мөнгөний хүсэл эрээ цээрээ алдах нь та минь ээ.

Aztai

Эх сурвалж:  Fact.mn

111


URL:

Сэтгэгдэл бичих