Хүний амь хохирооход есхөн сая төгрөг гэнэ

32_e3c10e7f6655aabdcf94e7136b269d1744c555d3Хүний амь нас хохирооход ердөө л есөн сая төгрөг төлж болохоор харагдаж байна. Манай өнөөдрийн нийгэмд хүний амь нас гэдэг ийм л үнэтэй аж гэхээр хэн ч гутарна. Юутай ч зүйрлэшгүй алтан амь гэдэг хэдийнээс үнэ цэнэтэй явж ирсэн бол өнөөдөр есөн сая төгрөгийн үнэтэй болжээ. Магадгүй мөд Н.Алтанхуягийн лангуун дээр зарж байгаа килограмм махнаас ч дор үнэлэгдэж болохоор харагдана. Бид л өөрсдөө тэмцэхгүй бол ийм байдалд хүрэхийг үгүйсгэхгүй. Ийм л засаглалтай, хуулийн байгууллагатай болчихсон улс оронд амьдарч байгаа хэнд ч бухимдал төрөөд зогсохгүй, тэмцээд үзэх сэдэл төрж таарна.

Учрыг тодруулбал, 2012 оны 9 дүгээр сард “Тэнгис” кино театрын зүүн урд талд баригдаж байсан барилгаас тулгуур төмөр унаж, иргэн Б.Чойжилсүрэнгийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Т.Батбилэг, М.Цогтгэрэл, И-Сан-Ёоль нарыг буруутган эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, ын прокурорт шилжүүлсэн байдаг. Хяналтын прокурор  энэ оны 3 дугаар сарын 06-өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн 1 дүгээр шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хэргийг шүүхээс 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээд шүүгдэгч Т.Батбилэг, И-Сан-Чоль нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 9,828,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Цогтгэрэлийг 1 жил 6 сар тэнсэн хянан харгалзах ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Бидэнд үйлчлэх ёстой засаглал, өнөөх төрд маань хүний амь бол ёстой юу биш гэдэг нь эндээс харагдаж байна.

А.Гал

URL:

Сэтгэгдэл бичих