“ЖЕНДЭРИЙН АСУУДАЛ – ОЮУТНЫ НҮДЭЭР” оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын Засгийн Газар, Жендерийн Үндэсний Хороо түүний дэргэдэх Жендерийн Консорциум,  МУИС, ШУС-ийн Нийгмийн Ухааны салбарын Социологи, Нийгмийн ажлын тэнхим   хамтран   “ЖЕНДЭРИЙН АСУУДАЛ – ОЮУТНЫ НҮДЭЭР” оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2014-04-17 нд МУИС-ийн хичээлийн 1-байрны 320 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа.

3

Тус хуралд  МУИС, МУБИС, ШУТИС, ХУИС, Улаанбаатар их сургууль зэрэг их дээд сургуулиудаас 30 гаруй илтгэл ирж,  эцсийн  шатанд 10 илтгэл шалгаран илтгэгдсэнээс  МУИС-ийн ХЗС-ийн ОУЭЗ-3 ангийн оюутан Т.Нандинцэцэг “Эмэгтэйчүүдийн биологийн шинжийг ашиглан мөлжих нь эмэгтэйчүүдийн эрх, жендерийн үзэл баримтлалд харш болох нь” сэдвээр илтгэл тавьж 1-р байранд,

1

МУИС-ийн ХЗС-ийн ОУЭЗ-3 ангийн оюутан М.Мөнхнаран “Хүүхэд асрах үүргийг жендерээр ялгаварлан ногдуулах явдал ба Хөдөлмөрийн хууль” сэдвээр илтгэл тавьж  2-р байранд,  МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн Ухааны салбарын Сэтгэл судлалын 4-р ангийн оюутан Д.Лхамсүрэн  “Сэтгэл гутрал  ба жендерийн хамаарал \өсвөр насны хүүхдүүдийн жишээн дээр\ сэдвээр илтгэл тавьж 3-р байранд тус тус шалгарлаа.

2

Тус эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр Т.Бүрэнжаргал -МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч, доктор /Ph.D/, дэд проф, Б.Онон -Жендэрийн Консорциумын тэргүүн,  С.Түмэндэлгэр -МУБИС-ийн Социологи, Улс төр судлалын тэнхимийн багш доктор дэд проф., Я.Төгөлдөр -ШУТИС-ийн Нийгмийн Технологийн сургууль, Улс төр судлалын тэнхимийн багш, доктор,  Жендэрийн Үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтэн  С.Батцэцэг нар тус тус ажиллаа.


URL:

Сэтгэгдэл бичих