Нэг долоо хоногт 230 охин хулгайлагджээ
Хүний наймаа, хар тамхины хэрэг, биеийг нь хүчээр үнэлүүлэх явдал даамжирсан өнөө цагт зарим улс оронд хүн хулгайлах гэмт хэрэг улам гараад байгаа гэнэ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Нигер улсад сургуулийн насны 230-аад охиныг хулгайлсан ноцтой хэрэг гарсан аж. Хэргийг “Boko Haram” гэгч Исламын зэвсэгт бүлэглэл үйлдсэн нь тодорхой болж, тэдгээр охидыг гэрт нь буцаасан талаар гэмт хэрэгтнүүд мэдэгдэж байгаа ч одоогоор 190 орчим хүүхэд ор сураггүй байгаа гэж орон нутгийн хууль сахиулагчид мэдээлсэн байна.
Исламийн зэвсэгт бүлэглэлийн ийнхүү балмад хэрэг анх удаагийнх нь биш юм. Тэд сүм хийд дэлбэлэх, охид бүсгүйчүүдийг хулгайлах, улс төрчид болон шашны удирдагчдыг хоморголон устгах гэх мэт алан хядах ажиллагаагаараа алдартай юм. Энэ оны эхний гурван сард тэдний гарт 1500 орчим хүн амь алдсан гэсэн тоо бий.
URL: