Цаг төлөвлөлтийн үндэс

tsag“Үүл ямар чиглэлд нүүж байгаа нь бус харин далбаагаа хэрхэн байрлуулах вэ гэдэг л чухал вэ гэдэг ч чухал” гэсэн далайчдын хуучны зүйр үг байдаг.

Хувийн зохион байгуулалтын давуу талууд

1. Ажлаа дуусгахдаа бага цаг зарцуулна.

2. Ажлын зохион байгуулалтаа сайжруулна.

3. Үр дүнд хүрнэ.

4. Хүчин чармайлт бага гаргаж, дарамт багатай байх болно.

5. Ажилдаа сэтгэл хангалуун байх болно
6. Идэвхи сайтай болно
7. Ачаалал ихтэй ажлыг гүйцэтгэх чадвар сайтай болно.
8. Дарамт багатай ажиллаж амжилт гарагана.
9. Алдаа бага гаргаж ажлаа дуусгана
10. Ажил заримдаа илүү сайн үр дүнд хүрнэ

Зорилго: Ажил, Амьдралаа хэрхэн төлөвлөх вэ?

Зорилгоо тодорхойлж чадаагүй бол хоёр дахин их хүч зарцуулна. Марк Твен Зорилгын үүрэг, ач холбогдол Зорилго тодорхойлох гэдэг нь хэрэгцээ, сонирхол, хүсэл эрмэлзэл, ажил үүргээ үгээр илэрхийлж үйл ажиллагаа болгох, үйл ажиллагааг зорилгоо хэрэгжүүлэд чиглүүлэхийг хэлнэ.

Таны юу хийж байгаа нь хамгаагүй толгойд тань ямар зорилго байна гэдэг нь чухал. Зорилго нь идэвхитэй ажиллагаанд уриалан дууддаг. Зорилгогүйгээр хийсэн ажил, тэдгээрийн үр дүн зөв байхаасаа буруу байх нь их.

Танд үр дүнгээ хэмжих шалгуур дутагдаж байна. Хэрэв та зорилгоо урьдчилж тодорхойлохгүй бол хамгийн сайн ажиллах арга барилтай байгаад ч ашиггүй. Зорилгууд нь ирээдүйд хүрэх төсөөллүүд юм. Та тэдгээрийг бодит байдал болгохын тулд ажилладаг. Үгүй бол бүх зүйл талаар өнгөрнө. Тодорхой ажлын талаархи уламжлалт ойлголт таныг төөрөгдөлд хүргэдэг. Зорилгын талаар бодсоноор та тухайн ажлыг томоохон төслийн нэг хэсэг гэж үзэх бөгөөд хаашаа явах, ямар үр дүнд хүрэхээ мэддэг болно.

Өдрийн ажлын явцад “Одоо хийж байгаа зүйлийг хийснээр би зоилгодоо хүрч чадах уу?” гэж өөрөөсөө асууж байх хэрэгтэй. Зорилго тогтоох нь хөшүүн биш ч байнга өөрчлөгдөж байдаг учраас тогвортой үйл явц байдаг.

Зорилго тогтооно гэдэг нь тодорхой зарчмаар үйлд ажиллагаагаа чиглүүлэхийг ухамсарлана. Гэсэн үг. Энэ нь хувийн зохион байгуулалтын үндэс суурь нь бөгөөд хаашаа явахыг хүсч байна, хаашаа явахыг хүсэхгүй байна (хувийн ангилал), бусад хүмүүс биднийг хааш нь явуулахыг хүсэхгүй байна (тусгаарлал) гэдгийг мэдэх ухамсарт амьдралын хэв маяг болно.

Хэрэв зорилгоо ухамсартайгаар бий болгосон бол эрч хүч чинь аяндаа үйл ажиллагаанд төвлөрнө. Зорилго нь биднийг эрч хүчээ нээж олоход тусалдаг. Зорилгуудад мэдэж, түүнийгээ тодорхойлох нь эрч хүчээ чухал биш зүйлд бус харин чухал зүйлд ашиглахад хүргэдэг.

Зорилгоо хэрэгжүүлэх нь танд зүйрлэшгүй урам зориг өгнө Тохиолдлын амжилт дажгүй боловч ховор. Төлөвлөгдсөн амжилт илүү сайн, харьцангуй олон тохиолддог бөгөөд амжилтандаа эргээд нөлөөлдөг.

Юуг, хэзээ, ямар аргаар хийхийг хүсэж байгаа тодорхой мэдэхийн тулд амжилтыг урьдчилж төлөвлөдөг. Хэрэв та “Би ямар нэг юм хийнэ дээ” гэсэн хандлагатай ажил руугаа явдаг бол үүнийгээ яг одоо зогсоо. Өөртөө тодорхой зорилго бий болгоод “Би зорилгынхоо төлөө ажиллах болно” гэсэн зарчмаар ажилла.

Зорилгоо тогтоох
1. Зорилгын шинжилгээ
• Юу хүсч байна вэ?
• Хувийн амьдралдаа
• Албан ажил дээр
• Нөхцөл байдлын шинжилгээ

Би юу хийж чадах вэ?
• Мэргэжлээрээ
• Зорилгоо дэвшүүлэх-томъёолох(Төлөвлөлт)
• Хувийн төлөвлөгөө
• Албан тушаалын төлөвлөгөө

Чухам юу хийхээ жагсааж бич

Бичих үед бүдэг санаанууд илүү тодорхой болдог. Зорилгынхоо дагуу та тэдгээрийг шүүмжлэлтэйгээр судалж, илүү тодорхой болгоно. Харагдаж буй зорилго тийм ч амархан мартагдааггүй. Тэдгээр нь аяндаа уялдаа холбоотой болж биелүүлэхэд хялбар болдог.

Бэлтгэл: Миний амьдралын муруй
Миний амьдрал ямар байсан бэ?
Миний хамгийн том амжилт (мөн алдаа) юу байсан бэ?
Ажил мэргэжилдээ юу?
хувийн амьдралд уу? Ирээдүйгээ ямар байлгахыг би хүсдэг вэ? Хэд наслахыг хүсч байна вэ? Надад ямар азгүй тохиолдолд эсвэл ялагдал гарч болох вэ?


URL:

Сэтгэгдэл бичих