Гадны эрлийз нохойноос долоон дор үнэтэй болсоноо Монгол хүн та бодох хэрэгтэй болжээ

хүний амьӨнө эртнээс л хүний алтан амь хэмээн яригдаж басхүү хөөрхий хүн болж төрснийгээ бурханы номоор тайлахдаа зүүний үзүүр дээр тогтож үлдсэн ганц ширхэг будаатай зүйрлэдэг. Ингэж л хүн төрлөхтөн өөрсдийн амь насаа дээдлэн хүндэлдэг.

Гэтэл өнөөдөр бүр манай нийгэмд өнөө ардчилал шударга ёс хэмээн хэлж бичиж цуурдаг. Гэвч начир дээрээ энэ бүгд зүгээр л бидний амныхаа зоргоор чалчдаг хий хоосон дэмийрэл гэдгийг батлаад өгөх шиг боллоо.

Учир нь өнгөрсөн 2012 оны 9 дүгээр сард “Тэнгис” кино театрын зүүн урд талд баригдаж байсан барилгаас тулгуур төмөр унаж, иргэн Б.Чойжилсүрэнгийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Т.Батбилэг, М.Цогтгэрэл, И-Сан-Ёоль нарыг буруутган эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, ын прокурорт шилжүүлсэн байдаг. Хяналтын прокурор  энэ оны 3 дугаар сарын 06-өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн 1 дүгээр шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хэргийг шүүхээс 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцээд шүүгдэгч Т.Батбилэг, И-Сан-Чоль нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 9,828,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Цогтгэрэлийг 1 жил 6 сар тэнсэн хянан харгалзах ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Энэ бүгдээс үзэхэд мөнгөтэй бол өнөөгийн нийгэмд ямарч хууль цаазад хамаарахгүй харин хөөрхий ядарсан ард иргэдийнхээ амь насаар тоглох бол хамаагүй гэдгийг харууллаа. Гэтэл бидний цөөхөн монголчууд өнөөдөр ардчилсан нийгэмд амьдардаг басхүү амьд явах эрхтэй хэмээн бодсон нь эндүүрэл бололтой.

Өнөөдөр чанартай, чанаргүй байшингууд хотын маань төв гудамнаас авахуулаад л өдөр шөнөгүй өрж тоглож байна. Эдгээр барилгын хажуугаар өнгөрөхдөө болгоомжилох нь зүйтэй болов уу? Хэзээ ч унаад ирэх нь мэдэгдэхгүй тэдэнд хууль үйлчлэхдээ бас хүү мөнгөнд нь тааруулаад үйлчилчихнэ. Адаглаад л тэдгээр эрх мэдэлтнүүд хахууль хийж чадна бас таний амь насыг 9-хөн саяар үнэлж чадна.

Зарим нэг хөгжилтэй орнуудын өндөр үнэтэй өнөө сайхан эрлийз нохойноос долоон дор үнэтэй болсоноо Монгол хүн та бодох хэрэгтэй болжээ. Харин ийнхүү хуулийг гууль болгон суугаа эрх мэдэлтнүүдийн тэргүүнд нь хэзээ нэг ухамсар сууж эргээд ирэх үйлийн үр гэдгийг ойлгох цаг ирэх юм бол доо

 

 

Чой


URL:

Сэтгэгдэл бичих