С.Бямбацогтыг уулчлалт гуйхыг малчид шаардлаа
Сүүлийн үед манай эрхэм төрийн түшээд нар ард иргэдээ доромжлон доог тохуу хийх мэт аяглах нь төдийлөн асуудал биш мэт үзэх болсон. Ерөнхий сайдаасаа авахуулаад л ард иргэдийн амьдрал ахуй нийгмийн амьдралын хүрээнд нь хэлж, хийж байгаа үйлдлүүдээрээ ёстой л малааас долоон доор үзэх болсны нэгэн жишээг саяхан буюу энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд МАН-ы бүлгийн дарга С.Бямбацогт “Малыг малчид биш хуц ухна өсгөдөг” хэмээн хэлсэн нь малчин ард түмнийг доромжилсон нэг үйлдэл боллоо.
Ийнхүү хэлж суугаад нь бухимдсан Төв, Хэнтий, Дорнод аймгийн малчид, Монголын малчдын хөгжлийн дэмжих холбоотой хамтран МАН-ы бүлгийн дарга С.Бямбацогт малчдын хөдөлмөрийг үгүйсгэж тэднийг доромжилсон учраас малчдаас уучлалт гуйх хэрэгтэй хэмээн хэвлэлийн бага хурал хийлээ.
Мөн МАН өнөөдрийг хүртэл бүлгийн дарга С.Бямбацогтын үгийг дэмжиж буй мэт дуугүй байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.
Чой /bolod.mn/
URL: