Үнэ цэнээ алдаж байгаа Монголын баялаг

1l81esdjo9lg0tvrubifghhu8tМонгол руу чиглэсэн дэлхийн мөнгөний урсгалын оргил үеийг 2010, 2011 он гэж үздэг. Гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2011 онд 6545.8 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 70.2 хувиар өссөн байдаг. Үүний 70 хувь нь гадаад эх үүсвэрээс санхүүжсэн гэсэн үзүүлэлт бий. Тухайн үед гаднаас орж ирсэн мөнгөний тоо өмнөх оныхоос 2141.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд гадны орнуудын Монголд оруулсан 2041.8 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт, 99.8 тэрбумын зээл тусламж нөлөөлжээ.
Гадныхнаас ирсэн энэ мөнгөөр монголчууд  барилга, орон сууц барьж, засвар хийн, уул уурхайн салбарт ашиглах тоног төхөөрөмж худалдаж авсан аж. Эдгээр үзүүлэлт энэ онд 30 хувь хүртэл буурсан.  Гадаадын хөрөнгө оруулалт энэ оны эхний улирлын байдлаар 30 гаруй хувиар унасан гэсэн статистик бий. Энэ тоо ирэх өдрүүдэд өсөх магадлал өндөр байгааг Монголын эдийн засаг, улс төрийн салбарт болж буй үйл явдлууд илэрхийлж байгааг эдийн засагчид онцолж байгаа юм. Олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлж, хувцаагаа гаргаж байсан гадаадын хөрөнгө оруулагчид өдрөөс өдөрт унаж байгаа хувьцааныхаа үнийг гайхаж, алдагдлаа тооцож, Монголыг орхих дээрээ тулаад байгаа.
Одоогоос хэдэн сарын өмнө  “Хүннү коал”-ын хувьцаа жилд  тав дахин буюу 500 хувь өссөн, “ММС” компанийн хувьцаа гарснаасаа хойш нэг сарын дотор 20 хувь, “Спайр майнинг” компанийн хувьцааны ханш 2-32 центэд хүрсэн. Мөн “Петро матад”-ын хувьцааны ханш оны эхэнд 17 пенс байснаа одоо 120 гаруй пенсийн ханштай байгаа нь тогтмол өсч байна гэж баяртайгаар мэдэгдэж байсан хөрөнгө оруулагч нар хувьцааны үнэ унаж байгаа бүхий л бурууг Монголын улс төр, Засгийн газрын харалган бодлого руу чихэж байна. Гадаад зах зээлд Монголын баялгийг барьцаалж мөнгө босгож буй компаниудын ашиг орлого өнгөрсөн оноос багасч эхэлжээ. Монголын газар доорх нүүрс, зэс, хүдэр дэлхийн зах зээлд эрэлттэй байх үеийнхээс эрдсийн бүтээгдэхүүний компаниудын хувьцааны ханш 30-40 хувиар унасан байна. Монголын ордуудыг эзэмшдэг компаниудын үнэт цаас үнэд хүрч дэлхийн зах зээлд моодонд орж байсан цаг одоогоос гуравхан жилийн өмнө. Дэлхийн зах зээлд баялгаа барьцаалж мөнгө босгож байсан компаниудын хувьцаа унахад төмөр замын хөгжил ихээхэн нөлөөлжээ. Олборлосон нүүрс, баяжуулсан зэсээ гадаад зах зээл рүү зөөх төмөр замгүй монголчуудад гадныхан эргэлзэж эхэлсэн нь энэ. Гэтэл өдгөө нүүрсний үнэ унах хэрээр энэ үзүүлэлт огцом доошилсоор байгаа аж.
Үүнээс гадна газар доорх баялаг эзэмшдэг компаниудын үнэт цаас үнэгүйдэхэд Монголын хууль эрх зүйн орчин нөлөөлсөн гэдгийг салбарынхан онцолж байна. Монголын эрх баригчид уул уурхайн салбарт хийсэн шинэ хууль, эрх зүйн орчны шинэчлэлээ хэрхэн хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдад ямар таатай хөрсийг бий болгохыг хүлээзнэсэн компаниудын орлого ийнхүү гацаад байгаа аж. Уул уурхайг дагаж мөнгөөр бороо орж байсан үед “Петро Матад”-ын хувьцааны ханш ганцхан сарын дотор хоёр ч удаа түүхэн дээд амжилт тогтоож, “Энтрий гоулд”-ын үнэт цаасны ханшийн өсөлт дөрвөн хувиас хол давж, “Монголиа Энержи” корпорацийнх 1.28 хувиар өсч байв. Ордуудын хувьцаагаар мөнгийг “цөм хийж” байсан үеэс хойш Оюутолгой ордын хөрөнгө оруулагч компанийн хувьцааны ханш ес дахин буурчээ. Тухайн үед 20 канад долларын ханштай байсан Оюутолгой ордын үнэт цаас энэ онд гурван канад долларт хүрсэн үзүүлэлт бий.
Дэлхийн зах зээлд баялгаа барьцаалж мөнгө босгож байсан компаниудын хувьцаа унахад төмөр замын хөгжил ихээхэн нөлөөлжээ. Олборлосон нүүрс, баяжуулсан зэсээ гадаад зах зээл рүү зөөх төмөр замгүй монголчуудад гадныхан эргэлзэж эхэлжээ. Олсон орлогынхоо дийлэнхийг нь тээвэрлэлтэд “тавиад туучихдаг” нүүрс, зэсийн компаниудад хөрөнгө оруулагчдын итгэл алдрахад Монголын төмөр замын хөгжил багагүй үүрэг гүйцтгэснийг эдийн засагчид онцолж байна.Mээврийн өндөр зардал шингэсэн монгол нүүрс дэлхийн зах зээлд олигтой үнэд хүрч чаддаггүй учраас Монголын уул уурхайн компаниудын хувьцаа олны анхаарлыг татахгүй байгаа аж. Нүүрсийг төмөр замаар тээвэрлэхэд тонн тутамд хоёр ам.доллар зарцуулдаг бол хатуу хучилттай замаар зөөхөд 8-9 нь ам.доллар зардаг байна.Тиймээс Монголд хөрөнгө оруулалт хийх, гадаад зах зээл дээр хувьцаа гаргах сонирхолтой хүмүүсийн тоо ч буурсаар байгаа аж.
shudarga.mn

URL:

Сэтгэгдэл бичих