Хятад иргэд монголчуудыг зодож төрийн цагдааг доромжилжээ
Зурган дээр харгадаж байгаа гурван хятад иргэд 100 айл дахь дэлгүүртээ хоёр монгол залууг зодсон гэнэ. Мөн дуудлагаар ирсэн цагдаа нарыг “цолоо нэмүүлмээр байна уу, энэ хэргийг орхивол даргад чинь хэлээд өгье” хэмээн басамжилан тохуурхжээ.
Гайхалтай нь цагдаа нар зодсон хятадыг бус зодуулсан монголчуудыг аваад явж. Монголын нутагт цагдаа нь хүртэл хятадуудаас жийрхдэг болсон. Хятад иргэд болон цагдаа нарын хэлхээ холбоо ихэд зузаарсан гэнэ.
Дурын хятадын халааснаас оршин суудаг дүүргийх нь цагдаагийн хэлтсийн хошууч, ахмад нарын нэрийн хуудас гарч ирдэг болсон. Монголд амьдардаг хятадууд төрийн бүх салбарт өөр өөрийн “хүнтэй” болсон гэдэг нь үнэн аж.
NUUTS.MN
URL: