Гишүүний тангараг өргөхөөс зэхээд эхэлсэн хүн нэг биш гэнэ шүү
Н.Алтанхуягийн Засгийн газар унавал хэмээн анасан улс зөвхөн сөрөг хүчинд л байгаа юм биш гэнэ. Эрх баригч намынхан дунд ч “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хуулийн төслөө буцааж битгий татаасай, хориг тавихаар нь гишүүд битгий хүлээж аваасай” хэмээн ламд мөргөж, бөө бөөлүүлэхээс наагуур шивпшж буй хүн ганц нэгээр тогтохгүй гэнэ. Бүр зарим нь засаг нааш цааш болбол гишүүн болчих нигуур байна хэмээн тангараг өргөхдөө өмсөх хувцас хунараа зэхэж, дараа нь хийх цайллаганыхаа зардал мөнгийг тооцоод эхэлсэн сураг дуулдав. Нэг биш хүнийг нойргүй хонуулж, нэжгээд улсын даралтыг ихэсгээд буй энэ үйл явдал бодитоор болчихож мэдэх юм. Учир нь Арлын Японд мэс засал хийлгээд бие нь илааршсан эрхэм Ерөнхийлөгч парламентад өргөн барьсан хуулийн төслөө буцааж татах эсэхээ бодож суух хооронд нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг гишүүд гялалзуулчихна хэмээн тооцож улмаар унах засгийн дараа гарч ирэх шинэ танхимын бүтцийг хэдийнээ зураад эхэлсэн гэнэ.
АРДЧИЛСАН НАМ
I. Н.Алтанхуяг 2.3.Энхболд
3. Х.Тэмүүжин
4. Ч.Сайханбилэг
5. Д.Эрдэнэбат
6. Ш.Түвдэндорж
7. Р.Бурмаа
8. Ц.Баярсайхан
9. Р.Гончигдорж
10. М.Батчимэг
II. Б.Мэдрээ
12. Л.Гансүх
13. Б.Ургамалцэцэг
14. АГансүх
15. ГБайгальмаа
16. П.Ганхуяг
17. Х.Батырбек
18. Р.Эрдэнэбүрэн
19. З.Нарантуяа
20. Ж.Батболд
21. С.Сувдаа
22. Л.Пүрэвсүрэн
23. Ц.Энхтуяа
24. Б.Баттүвшин
25. Д.Үүрийнтуяа
26. Б.Батбилэг
27. Ц.Оюундарь
28. Б.Ариунболд
МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС ЭВСЭЛ
1. Н.Энхбаяр
2. Ч.Улаан
3. Н.Батцэрэг
4. С.Нарангэрэл
5. М.Сономпил
6. Э.Батшугар
7. З.Баянсэлэнгэ
8. О.Баасанхүү
9. Ц.Цолмон
10. Ц.Оюунбаатар
11. Ж.Батхуяг
12. Э.Эрдэнэжамъян
13. Т.Оюунаа
14. М.Ангараг
15. Л.Алтанчимэг
16. Ж.Эрдэнэчимэг
17. Л.Сэлэнгэ
18. Х.Энхтуяа
19. Л.Эрдэнэтуул
20. Т.Дуламдорж
21. Х.Алтангэрэл
22. Ц.Долгорсүрэн
23. Б.Батсайхан
24. Ч.Пүрэв-Осор
25. Д.Энхжаргал
26. Н.Санжаадорж
27. О.Лхагвацэдэн
28. Г.Энхтөр
2. С.Дэмбэрэл
З. З.Ган-Очир
4. М.Хүрэлсүх
5. Ц.Ганбат
б. М.Төрбаяр
7. Н.Дүгэрсүрэн
8. М.Чойдррж,:, х
9. Ц.Энхтуяа
10. Б.Наранзул
11. Р.Лхагвадулам
12.ВДүгэрмаа
13 Л.Дашням
14 Д.Тунгалаг
15.Ч.Наранцэцэг
16 Л. Энх-Амгалан
17.Г.Чулуун
18 Г.Жаргалсайхан
19. С.Чулуунбаатар
20. О.Бадамханд
21 А.0дгэрэл
22 Д.Эхбаяр
23. Н.Даваасүрэн
24 Т.Батбаяр
25. Х.Цэндсүрэн
26 Г.0юунбилэг
27. С.Болдхуяг
28. Э.Батбаяр
Ямар ч нөхцөлд парламентад хамгийн олон суудал авсан гэдгээрээ АН-д түрүүлж түүз атгах боломж нь хэвээрээ үлдэнэ. Тиймээс хэнтэй дэр нийлүүлж үлдэх хугацаагаа хэр зугаатай өнгөрөөх вэ гэдгээ шийдэх эрх ч тэдэнд бий. Одооны түншээсээ сэтгэл буруулалгүй унэнч ханийн ёсоор цааш явах уу, эсвэл төрхгүй түүнээс өрх тусгаарлаж өөр нэгнийг дэгээдэх үү гэдгээ ч тэд өөрсдөө л шийдэх учраас МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийнхэн салчихвий гэсэн айдастай, харин МАН-ынхан сүйн хадаг авч магадгүй гэсэн итгэл найдварын оч цахилсан хүлээлттэй өдөр хоногууд ирэх долдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Н.ГЭРЭЛ
URL: