Хойд эцэг нь гурван настай охиныг хазаж тамлажээ
Энэ сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороонд хойд эцэг нь гурван настай охиноо зодож, хазсан хэрэг дахин гарлаа. Охины ээж орцны жижүүр хийдэг бөгөөд тухайн үед орцуудаа шалгаж явахад нь охиныг хазаж, зодсон байжээ.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс хойд эцэг Ч-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, цагдан хорьжээ. Харин охины ээж Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний төвд хандан тусламж хүсчээ. Тэрбээр охиноо шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд шүүх эмнэлгийн хариу ирэх баасан гаригт гарах юм байна.
URL: