Бусдын хэвлийг түрээсэлж хүүхдээ тээлгэдэг болжээ

4-23-14a5

Энэтхэгт баян ядуугийн ялгаа их. Тэгвэл ямар нэгэн шалтгаанаар хүүхдээ гэдсэндээ тээхийг хүсэхгүй байгаа эмэгтэйчүүд болон гэр бүлүүд өөр эмэгтэйн хэвлийг түрээслэх болжээ. Баян чинээлэг эмэгтэйчүүд ямар ч асуудалгүй хэрнээ хүүхэд төрүүлж биеэ эвдэхгүй, карьераа үргэлжлүүлэхийг хүсч байна гэсэн шалтгаанаар тээгч эх хөлслөх нь олширчээ.

Эх болон эцгийн үрийг тухайн эмэгтэйн хэвлийд шилжүүлэн суулгах замаар энэхүү ажиллагаа явагддаг аж.  “Хүүхдийн ферм” гэж егөөдөн нэрлэх тус эмнэлэг ийм үйлчилгээний хөлсөнд 17 мянган фаунд авах ба хэвлийгээ түрээслүүлэгч эхэд 4700 фаундын хөлс төлдөг байна. Энэхүү эмнэлэгт олон мянган ядуу эмэгтэйчүүд хэвлийдээ хүүхэд тээх хүсэлтээ өгдөг ба эрүүл мэндийн байдал нас зүсээр тодорхой тооны эмэгтэйчүд сонгогддог байна. Тэд авсан мөнгөөрөө орох оронтой болж, зарим нь жижиг бизнес эрхэлдэг аж.

Тус эмнэлэг бараг 10 жилийн өмнөсө ийм үйлчилгээ явуулж эхэлсэн ба энэ хооронд 700 хүүхэд түрээслэсэн эхийн хэвлийгээс төржээ. Англи, Австрали болон Энэтхэгт ийм төрлийн үйл ажиллагааг хуулиар зөвшөөрсөн байдаг аж. Гэхдээ Америкт ийм төрлийн үйлчилгээний хөлс Энэтхэгийнхээс тав дахин илүү үнэтэй байдаг тул Энэтхэг эмэгтэйчүүдийг сонгон үйлчлүүлэгсэд их байдаг.

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих