Монголын дөрөв дэх Ерөнхийлөгч Японы 68, 69, 70 ,71 дэх аваргатай зургаа авахуулжээ

47Японы мэргэжлийн сүмод Монголын дайчин хөвгүүд ноёрхлоо тогтоогоод 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Одоогоос 12 жилийн өмнө нь Асашёорюү Д.Дагвадорж сүмогийн хамгийн оргил цолыг Монголоос анхлан хүргэж, 68 дахь ёкозүна болсон юм. Түүнээс хойш 69, 70, 71 дэх их аваргаар Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд гэсэн монгол хөвгүүд тодроод буй. Сүмогийн отгон ёкозүна Какүрюү сарын өмнө нь их аварга болсны дараа Наран улсад сүмо сонирхогчдын тоо өсч, тасалбарын борлуулалт илт өсөөд байгаа гэнэ.

Саяхан Монголын дөрвөн ёкозүна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зургаа татуулжээ. Монгол Улсын төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт Японы нийслэл Токиод саатаж, тус улсын ерөнхий сайд Шинзо Абэтэй зоог барьсан. Монголын анхны ёкозүна Д.Дагвадорж энэ үеэр Токиод албан ажлаар явж таарч, нөгөө гурав нь тавдугаар сарын Токиогийн тэмцээнд зодоглохоор бэлтгэлээ базааж байсан юм.

 

Д. БААСАНСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих