Жим Моррисон нийтийн жорлонд амиа алдсан
The Doors рок хамтлагийн нэрт дуучин vхлээс хойш гурван арван жилийн дараа тvvний vхлийн талаарх vнэн бодит мэдээлэл ил болж эхлэв vv?
Єнєєг хvртэл тvvнийг 1971 онд 27 настайдаа гэрийнхээ угаалгын єрєєнд зvрхний дутагдлаас болон нас барсан гэсэн тайлбар олон нйитийн дунд явж байсан билээ. Тэгвэл Парисийн нэгэн шєнийн клубын менежер байдал vvнээс шал ондоо байсан, тvvний vхэл энэ тайлбартай огт нийцэхгvй хэмээн мэдэгджээ.
Менежер Сэм Бернетт нэрт дуучныг хувийн байшингийнхаа бие засах єрєєнд хар тамхи хэтрvvлэн хэрэглэснээс болон vхсэн байсныг олсон хэмээжээ. “Жим Моррисон: Тєгсгєл” хэмээх номонд Бенетт: “-“Дорз”-ын дуучин хєєрхєн хvv єєрийн амьдралын сvvлчийн мєчийг шєнийн клубын бие засах єрєєнд єнгєрvvvлсэн харамсалтай” хэмээн тэмдэглэсэн байдаг ажээ. Тvvний нотолж байгаагаар Моррисоны хvvрийг хар тамхины наймаачин хоёр залуу гэрт нь хvргэж хаясан бололтой.
Бернетт нь 1971 онд дєнгєж хорь хvрч байсан бєгєєд сvvлд радиогийн нэртэй хєтлєгч болоод зогсохгvй Disneyland Paris-ийн гvйцэтгэх захирлын албыг хvртэл хашиж байжээ. Тэрээр Моррисоны vхлийн гэрч гэдгээ олон жилийн туршид нууцалж байсан бєгєєд єнгєрсєн онд эхнэрийнхээ санал болгосны дагуу уг vхэлтэй холбоотой єєрийн мэдэх зvйлийн талаар нэгэн ном бичжээ.
“-Надад тvvний vхлийн талаар эргэн дурсахад их хvнд байсан. Бид тvvнийг vхсэн байхыг олоход хамарт нь цагаан нунтаг зvйлээс гадна цусны толбо байсан. Эмч: -Арай хар тамхи хэтрvvлэсэн юм биш байгаа” гэж хэлж байсан хэмээн тvvний номонд єгvvлнэ. Бернетт тэр орой Моррисоныг хар тамхи vнэрлэхийг хараагvй ч гэсэн тvvнийг тариур хэрэглэхээс айдгийг нь сайн мэддэг байжээ.
Тvvний хэлснээр хар тамхины хоёр наймаачин тэр орой ухаангvй болтлоо согтсон Моррисоныг зvгээр л клубээсээ гаргаж явуулсан хэмээн мэдvvлж байжээ. Уг нь тэнд байгсад тvргэн тусламж эсвэл цагдаа дуудах агэсэн боловч клубын эзэд ямар нэгэн шуугиан дэгдээгээд яахав хэмээн дургvйцсэн нь тvvнийг vхэлд хvргэх шалтгаан болсон аж.
Тvvнээс хойш Моррисон уг клубт байхдаа сэтгэл санааны хувьд тийм ч сайн байгаагvй учраас хар тамхи хэтрvvлэн хэрэглэснээс vхсэн гэхээс єєр тодорхой мэдээлэл гадуур байхгvй байлаа. The Telegraph-ын мэдээлж байгаагаар Францын цагдаа тэр цагаас хойш єнєєг хvртэл азгvй нєхрийн vзхэлтэй холбоотой хэн нэгийг буруутах, яллахыг хvсэхгvй байгаа бололтой. Учир энэ хэрэг явдал болсноос хйш эдvгээ бараг 40 жил болох гэн байгаа нь энэ хэргийг дарах шалтгаан болсон гэж vзэгсэд сvvлийн vед гарч ирэх болжээ.
Р.Слава
www.fact.mn
URL: