Зэвсэгт хүчнийхний замбараагүй байдал нэг цэргийг тахир дутуу болгочихлоо, Ерөнхийлөгчөө
ХОХИРОГЧ ЗАЛУУ ХҮНИЙ ГАНЦ ХҮҮ БАЙЖЭЭ
Зэвсэгт хүчний жанжин шгабын харьяа Налайхын цэргийн нисэхийн 337 дугаар ангийнхан дадлага нэрээр нислэг үйлдэх үедээ хулгайгаар ан хийсэн, онгоцны түлш зарсан гэх дуулианд нэр холбогдоод байгаа.
Тэгвэл үүнтэй зэрэгцсэн бас нэг таагүй үйл явдал нь ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний Газрын дарга, бригадын генерал Д.Даваагийн шууд харьяаны Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн 20 гаруй байлдагчийн нэг нь Ц.Гантулга гэх эрхмийн Сайншандад бариулж буй орон сууцны барилгын зургадугаар давхраас унаж хүнд бэртсэн ноцтой осол гараад байгаа юм. Энэ үйл явдал өнгөрсөн баасан гаригт болсон бөгөөд уг барилгыг бариулж байгаа гэх Ц.Гантулга бэртсэн цэргийг Гэмтлийн эмнэлэгт авчран хэвтүүлж, улмаар тухайн үед болсон явдлыг нуухыг оролдсон ч хохирогчийн ар гэрийнхэн гомдол гаргаснаар энэ үйл явдал ил болоод байгаа юм. Үүнээс болж өдгөө ЗХЖШ-ын удирдлагууд бужигналдаж, буруутныг хайх эрэлд гараад байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Учир нь Ц.Гантулга гэх эрхэм дээрх цэргүүдийг авч ажиллуулахдаа холбогдох газраас нь ном журмын дагуу зөвшөөрөл аваагүйгээр барахгүй зөрчсөн аж. Энэ тухай Торуулбал, цэргийн алба хаагчдыг аж ахуйн ажилд оролцуулах тохиолдолд салаа хүртэл хүнтэй бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын даргын тушаалаар, түүнээс олон хүнтэй бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчийн зарлиг гарч байж ажиллуулдаг юм байна. Гэтэл Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Тогоо дээд байгууллагаасаа зөвшөөрөл авалгүйгээр дээрх цэргүүдийг ажилд томилсон байж болзошгүй бөгөөд энэ талаар түүнээс тайлбар авахад “ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай надад үүрэг өгч цэргүүдийг ажилд гаргасан” хэмээжээ. Харин амаар үүрэг өгсөн гэх эрхэм генерал “Би түүнд ямар ч үүрэг өгөөгүй” хэмээж буй аж.
Хамгийн харамсалтай нь дээрх албан тушаалтнууд бие биенээсээ буруу хайн ийн маргалдаж байх хооронд барилгаас унаж бэртсэн байлдагч Чинзориг маш хүнд гэсэн оноштойгоор ГССҮГ-д хэвтэж байгаа юм. Хохирогч залуугийн хувьд айлын ганц хүү, ээж нь “Нарантуул” зах дээр наймаа хийж амьжиргаагаа залгуулдаг өрх толгойлсон эмэгтэй юм байна.
АЙМГИЙН ИТХЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.ГАНТУЛГА ЦЭРГҮҮДИЙГ ХУУЛЬ БУСААР АЖИЛЛУУЛДАГ ГЭНЭ
Ерөнхийлөгчийн зарлигаар ажил хийх ёстой хугацаат цэргийн алба хаагчдыг хувиараа барьж байгаа орон сууцныхаа барилга дээр ажиллуулж байгаа иргэн Ц.Гантулга гэгч хэн бэ гэсэн асуудал анхаарал татаж байгаа юм. Зарим эх сурвалжийн өгүүлснээр Ц.Гантулга нь Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын гишүүн бөгөөд өмнө ч бас энэ ангиас хугацаат цэргийн алба хаагчдыг авч ажиллуулж байсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, тэрбээр 2010 оноос хойш хэмээн тооцвол дөрвөн жил дараалан цэргүүдийг авч ажиллуулж, Сайншанд болон Замын-Үүдэд зочид буудал бариулах, галт тэрэгнээс цемент буулгах гэх мэт ажлыг цэргүүдээр хийлгэдэг байжээ. Түүнчлэн энэ хэргийн гол буруутан гэж болох Ц.Гантулгын эргэн тойронд байгаа бас нэг мэдээлэд, нь тэрбээр Батлан хамгаалахын экс сайдын хамаатан, Дорноговь аймгийн Цэргийн штабын даргаар томилогдсон хурандаа Н.Отгонбаярын эхнэрийнх нь төрсөн дүү гэх мэдээлэл байна.
Иймээс хууль зөрчин байж цэргүүдийг авч ажиллуулсан гэх тэрбээр ахынхаа нэрийг барьж Зүүнбаянгийн цэргийн ангийн мэдэлд байдаг цэргүүдийг авч ажиллуулдаг, нислэгийн зурвасын цементэн хавтангаас хүртэл зувчуулсан гэдгийг орон нутгийн иргэд ярьж байгаа юм. Түүнтэй холбоотой бас нэг мэдээлэл буй нь дээд газрын зөвшөөрөлгүйгээр цэрэг авч ажиллуулж байсан гэх иргэн Ц.Гантулга нь цэргүүдэд ажлын хөлс өгдөггүй бөгөөд цэргийн ангийн болон төрийн дансанд тушааж байсан уу эсвэл ЗХЖШ-ын амаар үүрэг өгсөн гэх генерал Б.Баярмагнай, ангийн захирагч хурандаа З.Тогоо нарт өгдөг байсан уу гэх асуулт олон хүний анхаарлыг татаж эхэлжээ.
ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ “ДОНШИН”-ЫНХОН ХҮРТЭЛ ЦЭРГҮҮДИЙГ АВЧ АЖИЛЛУУЛДАГ
Энэ явдалтай зэрэгцсэн бас нэг таагүй мэдээлэл нь Зүүнбаянд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай газрын тосны Доншнн компаниинхан хүссэн үедээ Зэвсэгт хүчннй 336 дугаар ангиас цэрэг авч ажиллуулдаг тухай нутгийн иргэд ярьцгааж байна. Гэвч энэ талаар дээд газар нь мэддэг, арга хэмжээ авдаг эсэх талаар нутгийн иргэд эргэлзэнгүй өгүүлж, Зэвсэгт хүчнийхний замбараагүй байдлаас болж нэг сайхан залуу эрүүл мэндээрээ хохирсонд харамсч буйгаа илэрхийлж байсан. Иймээс аав, ээжийн хөвгүүдийг Үндсэн хуулиар хүлээлсэн үүргээ биелүүл хэмээн сүр дуулиантай цэрэгт татчихаад, эрх мэдэлтний зараалаар ажил хийлгэж тахир дутуу болгосон буруутан нь хэн бэ гэдгийг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, цэрэг авч ажиллуулах зөвшөөрлийг амаар өгсөн гэх дэд дарга, хошууч генерад Б.Баярмагнай. Зэвсэгт хүчннй 336 дугаар ангийг шууд захирдаг.. .,
Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга бригадын генерал Д.Даваа, ангийн захирагч хурандаа З.Тогоо нараас асуухаас аргагүйд хүрч байна. Дашрамд мэдээлэхэд тус ангийн захирагч хурандаа З.Тогоо нь 2012 онд ангийнхаа ойг тэмдэглэх нэрээр цэргүудийнхээ хүнсэнд зориулсан махнаас таван тонныг Улаанбаатарт авчран зарсан бөгөөд энэ ёсзүйгүй үйлдлийг нь Батлан хамгаалахын экс сайд Ж.Энхбаяр буруутган, хурандаа З.Тогоог албан тушаалаас нь чөлөөлөх үүргийг ЗХЖШ-ьш дарга дэслэгч генерал Ц.Бямбажавт өгч байжээ.
Л.ОЮУ
URL: