Төмөр унагаж залуугийн аминд хүрсэн хэрэгтнүүд тэнсэн харгалзжээ
Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр болох “Тэнгис” кино театрын зүүн урд талын барилгаас 2012 оны есдүгээр сарын 12-нд барилга дээрээс тулгуур төмөр унаж 25 настай залуугийн аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан.
Уг хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж барилгын компанийн Т.Батбилэг, М.Цогтгэрэл, И-Сан-Ёоль нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
Сэжигтнүүдийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шүүж Т.Батбилэг, И-Сан-Чоль нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 9.8 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Т.Батбилэг нь гүйцэтгэгч компанийн ажилтан юм. Харин ослын үеэр зааварлагч инженер хийж байсан М.Цогтгэрэлд хоёр жилийн хорих ял ононгдуулж, 1.5 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэжээ.
Б.ЗАЯА
URL: