ГЭР ХОРООЛЛЫНХОН ГАЗРААРАА БИЗНЕС ХИЙХ БОЛОМЖТОЙ

америк таун2Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн лхагва гаригт сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн. Тэрээр гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах гэдэг нь газар дахин төлөвлөлтөөс ямар ялгаатайг дахин тайлбарлав. Газар дахин төлөвлөнө гэдэг нь компаниуд иргэдийн газар дээр төлөвлөлт хийгээд иргэдтэй газрын хэмжээ, үнэ, арилжааны хэлбэрийг санал болгох замаар орон сууцжуулна. Харин гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулна гэдэг ойлголт нь иргэд өөрсдөө газар дээрээ шинээр зохион байгуулалт хийсний дараа төслөө хөрөнгө оруулагчид санал болгоно. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчдадаа бас ашигтай байх боломж олгоно. Мөн өөрсдөө мөнгө босгож төслөө хэрэгжүүлбэл иргэдэд илүү ашиг ирнэ.

Энэ нь иргэд газраараа нэгдэж бизнес хийх боломж олгож байна. Нийслэлийн Засаг даргын үзэж буйгаар төвийн бүсэд байгаа гэр хорооллын газар шинэчлэх төсөл хийж чадвал тохилог байртай болоод зогсохгүй бизнес хийх боломжтой гэнэ. Тэрээр үүнийгээ “Манай гэр хорооллынхон газраараа бизнес хийх боломжтой” гэж ацаггүй утгаар мэдэгдсэн. Ямар гарц байгааг “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл”-ийн дарга А.Лхагвадорж тайлав. Түүний хэлснээр бол айл болгоны хашаанд багаар тооцоход 20 ам.метр газар ашиглалтгүй хэвтэж байдаг гэнэ. Зуун өрх нэгдэж тус бүр 20 ам.метр газраар хувь нийлүүлэхэд 2000 ам.метр талбай бий болно. Энэ газраа зарчихад тохилог орон сууц барих мөнгө босгоно. Дахин ийм хэмжээний газраар хувь нийлэхэд бизнес хийх эх үүсвэртэй болно. Нэг өрх 700 ам.метр газраасаа 100 ам.метр талбайгаар хувь нийлүүлэхэд нэг га газартай болчихно. Өнөөгийн нөхцөлд хотын төв дэх ийм хэмжээний газар жижигхэн банкнаас их ашиг олно.

Гэхдээ газар шинэчлэн зохион байгуулах тохиолдолд иргэд зээл авч болно. Эргүүлж төлнө. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллынхныг газраараа нэгдэж бизнес хийхийг уриалж байна. Энэ нь өнөөгийн нөхцөлд хамгийн ашигтай гэнэ. Өмнө нийслэлийн газрын албаныхан газраар бизнес хийдэг байсан.

Үнэн гэсэн мэт тус албанд ажиллаж байсан албан тушаалтнуудын их хэмжээний барилга байдаг гэнэ. Гэхдээ энэ удаа нийслэлийн удирдлага газар эзэмших, өмчлөх эрхийг НИТХ-аар түмний нүдэн дээр шийдэхжурам гаргасан. Хэрэв энэ журмыг зөрчиж газар олгосон тохиолдолд нийслэлийн Засаг даргаас эхлээд оролцсон байцаагч хүртэл огцрох журамтай. Өмнө нь өглөө сэрэхэд гэрийн буурь маань нефтийн компанид шилжсэн байдаг. Харин өнөөдөр шинэ журмын дагуу таны газарт шүлэнгэтсэн албан тушаалтан албан тушаалаа алдаад зогсохгүй, шаардлагатай болхуулийн хариуцлагахүлээнэ. Гэр хорооллын өмчилсөн газар гэдэг бол Үндсэн хуулиар иргэний хамгаалагдсан цайз гэж хотын захирагч хэлэв. Газарт өмчлөгчийн зөвщөөрөлгүйгээр хэн ч халдах эрхгүй гэнэ. Гэхдээ газрыг ашиглахгүй дараад хэвтэх нь өмчлөгч нарт ашиггүй төдийгүй өрөөл бусдад ч халтай.

Иргэд газраараа нэгдэж бизнес хийвэл өөрсдөө тохилог орон сууцанд ороод зогсохгүй нийслэлийн 1,3 сая иргэн утаа, туүнээс дутахгүй хенөөлтэй хөрсний бохирдлын аюулаас салах боломжтойг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дахин дахин сануулж байна.
Америк хаус үл бүтэх мөрөөдөл үү?

Монголчууд бүү хэл баян америкчууд ч байр, машинтай болохын тулд чамгүй ажиллах шаардлагатай. Өндөр хөгжилтэй орнуудад ажилтай, орлоготой бол иргэд орон сууц бүү хэл нисдэг, шумбадаг онгоцыг зээлээр авч болно. Нийслэлийн гэр хорооллын 184 мянган өрхийн 60 шахам хувь нь хашаандаа тодорхой хэмжээний байшинтай гэсэн судалгаа гарчээ. Харамсалтай нь түүний 90 гаруй хувь нь цэвэрлэх байгууламжгүй, 100 шахам хувь нь түүхий нүүрсээр дулаанаа хангана. Энэ бүхэн нь өнөөгийн нийслэлийн гамшиг болоод агаар, хөрсний бохирдлын голомт болж хувирчээ. Дээр нь эмнэлэг, сургууль цэцэрлэгийн хангамж муу байгаа нь хөдөлмөрийн чадвартай иргэдийн орлогыг бууруулдаг гэнэ.

Түүхэндээ анх удаа нийслэлд засаглаж байгаа АН өнөөгийн нийслэлийг дээрх гамшгаас салгах амлалтаар ялалт байгуулсан. Хоёрхон жилийн өмнө үнэгүй шахам байсан хашааны газар өнөөдөр гурван өрөө байрны үнэтэй дүйцсэн тохиолдол олон. АН иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр, түүнийгээ хэрэгжүүлэх арга зам гэр хорооллынхонд санал болгосон. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Тэр хорооллыг орон сууцжуулах төсөл” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газар.

Тус байгууллагын мэрэгжилтнүүд жил шахам цаг наргүй ажилласны хүчинд гэр хорооллын 50 шахам мянган өрхөд мэдээ, мэдээлэл хүргэж, сургалт, уулзалт зохион байгуулжээ. Өмнө нь Монголд байгаагүй иргэд газраараа нэгдэж тохилог орон сууцанд орох аргыг зааж өгдөг энэ мэрэгжлээр 50 гаруй хүн мэргэшиж байна. Өнөөгийн байдлаар 30 шахам мянган иргэд өөрсдийн хүсэлтээр төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна. Уг төсөл шидэт саваагаар дохисон мэт хялбар бүтэх ажил биш. Гэхдээ нэгдэж чадвал нэг их гацаад байх том саад байхгүй. Иргэд хоёр л юманд эргэлзэнгүй хандаж байна. Нэгд, дэд бүтэц, нийгмийн зориулалтын байгууламжаар хэрхэн хангах тухай. Хоёрт, санхүүжилтийг хэрхэн олох. Нийслэлийн Засаг даргын мэдэгдсэнээр дэд бүтэц, нийгмийн зориулалтын байгууламж, цэцэрлэг, эмнэлэг, сургуулийг төр шийднэ. Зардлыг гаргана. Өмнө нь ч энэ хэлбэрээр шийдсээр ирсэн. Нийслэлийн дулаан, цахилгааны хангамжийг шийдэх арга хэмжээ авч байгаа. өнөөгийн технологи энэ асуудлыг шийдэх хангалттай нөхцөл бүрдүүлсэн. Иргэд зөвхөн тухайн байгууламжийг барих газраа л шийдэхэд яаравчлах хэрэгтэй.

Төсөл хэрэгжих санхүүжилтийн асуудлыг иргэд өөрсдөө шийднэ. Өндөр хөгжилтэй орны иргэдийн орон сууцны үнэ тэдний ирээдүйн хөдөлмөрлөх чадварт байдаг. Харин өнөөгийн Монголчуудын хувьд өөрсдийн халасанд бэлэн байгаа нь өмнө хожид үзэгдээгүй аз гэж гэж болно. Тэр нь тэдний үнэгүй өмчилсөн хашааны газар юм. Санхүүжилтийн өртөг тэдний газрын менежментээс шалтгаална. Иргэд хэр олуулаа нэгдэж, ямар түвшинд газраа шинэчлэн зохион байгуулна тэр хэрээр газраас орох ашиг нэмэгдэнэ. Дэргэдээ цэцэрлэг, сургуультай орон сууц гэдэг бол хэд л бол хэдэн сая төгрөгийн зээл авах боломжтой үндсэн хөрөнгө. Дээр нь дахиад жаахан газар нийлүүлээд үйлчилгээний төв, эсвэл түрээсийн орон сууц барьчихвал газраасаа л мөнгө хийгээд байна. Эндээс харвал америк хауз гэдэг бол нэг их том мөрөөдөл биш байж болно. Тэр тусмаа нийслэлийн гэр хорооллын хуулиар газраа өмчилж авсан иргэдэд.

Бэлхэд босчихсон америк таун
Нийслэлийн төвөөс 11 км зайд Бэлхийн эцсийн буудлаас зүүн хойш нэгэн жижигхэн хотхон сүндэрлээд жилийн нүүр үзэж байна. Хотхоноос бусад айлууд цахилгаан тулгаар цай чанах гэж үйлээ үзнэ. Гэтэл ганц га гаруй газар дээр 32 айлын америк загварын байшин инженерийн хамгийн шилдэг технологиор хангагджээ. Ус барих, нүүрс түлэх, гадаа хүндрэх тухай ойлголт байхгүй. Цэвэрлэх байгууламжтай, цахилгаанаар дулаанаа хангана. Хот доторхи бүх талбайгаа цардаж, цэцэрлэгжүүлж, гэрэлтүүлж, өрх бүр ардаа хангалттай тансаглах тохижсон талбайтай. Түүндээ сүүдрэвчнээс эхлээд камен зуух байрлуулсан. Айл бүхэн нийт 128 метр талбайтай хоёр давхар сууц, гараажтай. хүүхэд хөгшид тоглох, нарлах талбайтай. Энэ нь дундаж америкчуудын амьдрах орчин гэнэ. Хамар хашааны айл цай чанахад хүчрэхгүй цахилгаантай байхад энэ олон айл хэрхэн америк хотхоныг үүсгэсэн нь сонирхолтой.

Тэд газраа нэгтгэж зэрэгцэн байраа барьснаар сул талбай гаргаж чаджээ. Түүн дээрээ удахгүй үйлчилгээний цогцолбор/цэцэрлэг, сургууль, орчны иргэдийн хэрэгцээний үйлчилгээ/ мөн иргэдэд зориулсан усан сантай цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Эдгээр байгууламжийг шаардлага хангасан цахилгаанаар хангахын тулд иргэд хувиасаа 200 сая төгрөг гаргаж, дэд станц байгуулжээ. Үүнийхээ хүчээр хэрэглээний халуун ус, дулааны хэрэглээгээ цахилгаанаар хангаж чаджээ. Энэ хотхон дахиад 20 шахам өрхөөр бүл нэмнэ. Сонирхолтой нь цахилгаанаар дулаанаа хангасан тохиолдолд цахилгааны төлбөрийг бО хувь хөнгөлнө гэсэн заалт иргэдэд үйлчилсэнгүй. Түүгээр ч зогсохгүй хувь хүнд хуулийн заалт байхгүй гэсэн шалтгаанаар дэд станцыг нь ч хураан авчээ. Гэхдээ л тэд хотоо өргөжүүлэх гэжойр хавийнхантайгаа уулзсаар л байна.

 

Б.ХАНД


URL:

Сэтгэгдэл бичих