АН-ын гишүүд давхар дээлээ тайлахыг хүсэхгүй байгаа бололтой

давхар дээлӨчигдөр үдээс хойш хуралдах байсан байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хэлэлцэх байсан хуулийн төслүүдийг хойш тавьсан байна.

Энэхүү хурлаар Монгол улсын засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан билээ.

Гэвч хуралдаанаар байнгын хорооны дарга А.Бакейгаас өөр АН-ны гишүүдийн сүүдэр ч үзэгдсэнгүй. Энэ бүгдээс үзэхэд АН-ныхан өөрсдөө давхар дээлээ тайлахыг хүсэхгүй байгаа бололтой. Үүнд МАН-ны бүлгийн гишүүд нилээдгүй шүүмжлэлтэй хандаж байгаа бололтой. Тэдний үзэж байгаагаар АН-ны бүлгийнхэн давхар дээлээ тайлахыг хүсэхгүй байгаа тиймдээ хуралдааныг бүрэн бүрэлдэхүүнээрээ тасалсан хэмээн шүүмжилсэн ажээ.

 

 

Чой /bolod.mn/

 

 


URL:

Сэтгэгдэл бичих