УИХ-ын гишүүн Д.Батцогт “Шударга ёс” эвсэлээс гарлаа

УИХ-ын гишүүн Д.Батцогт "Шударга ёс" эвсэлээс гарлаа

 

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгт албан бичиг илгээж бүлгээс гарах болсноо мэдэгдсэн байна. Хуульд зааснаар бүлгийн дарга энэхүү албан хүсэлтийг нь УИХ-ын даргад мэдүүлж, улмаар бүлгээс нь гарах шийдвэрийг чуулганд танилцуулснаар ёсоор болгодог байна.

 

 

УИХ-ын гишүүн Д.Батцогт бүлгээс гарах болсон шалтгаанаа “Сэтгэлийн хөөрлөөр  асуудалд хандаагүй. Олон учир шалтгааны улмаас ийм шийдвэр гаргахад хүрсэн. Өөрийн бодол өөртөө зөв. Гол нь надад итгэл үнэмшлээ өгч, аливаа асуудалд шударга, зарчимч байр сууриас хандаасай гэж сонгогчид намайг сонгосон байх. Цаашид өөрийн итгэл үнэмшлийн дагуу хэлэлцэж байгаа хуулийн төсөлд байр сууриа илэрхийлээд, саналаа өгөөд явна” хэмээн илэрхийлээд байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих