Байрны хєлсєє тєлєєгvй 27 настай залууг эзэн нь хєнєєжээ
1.Ньюбрафтон хотын иргэн 99 настай Дебби Миллз зам гарч яваад нас баржээ. Тэрээр яг маргааш нь 100 нас хvрэх байжээ. Тэр золгvй єдєр хатагтай замын цаана байх охиныдоо очиж тєрсєн єдрийн баяртаа оролцох гэж байсан гэнэ. Тэргэнцэртэй тvvнийг ачааны машин мєргєж орхижээ.
2. Питер Стоун єєрийн найман настай охиныхоо гарт амь насаа алдсан аж. Тэрээр охиныг шийтгэн оройн хоол єгєлгvй єрєє рvvгээ орохыг шаардсан байна. Бяцхан Саманта уурласандаа болон єєртэйгєє нь адил бvгдийг нь оройн хоол идvvлэхгvй хэмээн эцгийгээ хоол хийж байхад нь 72 ширхэг хулганы хор тогоонд нь хийж орхижээ. Эцэг нь ганц халбагыг амсаад л газар дээрээ vхсэн ажээ. Охинг сарын дараа ээждээ мєн ийм маягаар хор єгєхийг оролдох хvртэл нь хуулийнхан охиныг буруугvй, хэрэг хvлээх чадваргvй хэмээн vзэж байсан гэдэг.
3. Найман жилийн турш байрны хєлсєє тєлєєгvй гэдэг шалтгаанаар 27 настай Хавьер Халосыг байрны эзэн нь хороожээ.
4. 44 настай Меган Фрай гэх бvсгvй 14 эргvvлийн цагдаагийн суманд сийчvvлэн нас баржээ. Эргvvлийн цагдаагийн тухайн vед тусгай хамгаалалтын сургуулилт хийж байсан аж. Гудамжаар явж байсан Меган бvсгvй цагдаа нарыг хараад зvгээр зvггvйтэх санаатай “-Бу!” гэчихэж. Гэтэл тvvний рvv гэнэт эргэн харангуутаа эргvvлийнхэн нэгэн зэрэг галлаж 67 сумнаас 40 нь байгаа оножээ.
5. Утсаар удаан чалчлаа гэж 20 настай Жулия Смит ахынхаа гарт амиа алдав. Майкл эмэгтэй дvvгээ vхтэл нь зоджээ. Сvvлээ тэрээр эвдэрсэн утасны аппаратын антеннаар хэд хэдэн удаа нэвт хатгасан байна.
6. Америкийн нэрт цємийн физикч Гарольд Симмз хєрш бvсгvйтэйгээ явалдсан гэх хардалтаас болон эхнэр Хеленагийнхаа гарт амиа алдсан билээ.
7. Цэргийн ажилтан болох Жон Жо Винтер єєрийн хєнгємсєг эхнэрээ машины багажинд дэлбэрэх бодис хийн дэлбэлж хороожээ. Эхнэрийнх нь барьж явсан “Форд Таурус” маркийн машинд 750 кг дэлбэрэх бодис байрлуулсан байв. Энэ нь тухайн vед Оклахомад болсон халдлагаас хоёр дахин их хvчтэй бодис гэнэ. Дэлбэрэлтийг бvр 14 км-ийн цаана байсан хvмvvс ч сонссон гэдэг. Хохирогчоос юу ч vлдээгvй байна. Зєвхєн 55 м-ийн гvн нvх vvсч 500 м зам бvрмєсєн эвдэрч сvйджээ.
8. Конрад Мидлтон гэх 26-тай эр єєрийн ихэрийн єрєєсєн Брайаныхаа гарт амиа алджээ. Тэд эцэг эхийнх нь байшин хэнд vлдэх гэдэг дээр хvчтэй маргалджээ. Конрадын хамар ямарч vнэр мэдэрдэггvй байж. Хэрvvлийн дараа Брайан байшингаас гарч хэсэг хугацааны дараа эргэж ирээд байшин дахь хийн гурван хоолойг нээгээд орхижээ. Байшин ч хийгээр дvvрэв. Vvнийг огт анзаараагvй Конрад тамхи татахаар асуугаараа асаахад єєрийгєє байшинтай хамт дэлбэлсэн байна.
Р.Слава
www.fact.mn
URL: