Албан тушаалтны буруутай үйлдлээс болж иргэд хохирох магадлалтай байна

dalanӨнгөрсөн долоо хоногт болсон нийслзлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар иргэдэд хохирол учруулж болзошгүй асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, Маршлын гүүрнэзс Зайсангийн гүүр хүртлэх эрэг дагуу барилга баригдаж байгаа аж. Тухайн орчимд зургаан байгууллага газар эзэмшдзг байна. Албаны хумүүсийн хэлж буйгаар эхний ээлжийн барилгыг “Стандарт групп” ХХК ашиглалтад оруулжээ. Харин одоогоор “Могул Ибиз” ХХК барилгын ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Ингэхдээ голын эргийг түрж, бургасыг унагасан ажээ. Ингэж үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны үнэлгээ хийлгэж, хохирол тооцуулаагүй байсан аж,

Бургас нь гүний усыг ширгээхгүй, дээш нь татаж байдаг байна. Тиймээс энэ үйлдэл нь гол ширгэхэд хүргэж болох аюултай юм. Үүнээс гадна голын урсацыг нэмэгдүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Хэрвээ тэр ажлыг эхлүүлбэл, тухайн газарт байгаа айлууд усанд өртөх магадлалтай тухай ч хэлж байсан. Харин энэ асуудал тодорхой албан тушаалын ажил эрхэлж байсан хүмүүсээс үүдэлтэй гэнэ. Учир нь дээрх газарт газар эзэмшиж байгаа байгууллагууд хууль, журмын дагуу газар эзэмших болсон байна. Төлөвлөлт хийгээд батлуулсан учраас хот байгуулалт талаасаа зөрчилгүй байгаа юм.

Үүнийг дэлгэрүүлье. Хан-Уул дүургийн XI хорооны нутагт “Стандарт групп” 14.3 га, Могул ибиз” 7.4 га, “Жиби вентури” 3.15 га, “Идэр интернэшнл” 2.3 га , иргэн О.Энэрэл 0.99 га, “Сэргэлэн тал инвест” 2 га газар эзэмшдзг байна.

Анх нийслэлийн Засаг даргын 1997 оны холбогдох захирамжаар тус орчмын 6 га газрыг “Найман муур” ХХК амралт, зугаалгын зориулалтаар эзэмших болсон байна. Улмаар уг газрыг 2001 оны дөрөвдугээр сарын 3-ны өдөр газрыг “Стандарт групп” ХХК-д шилжүүлжээ. Ингэхдээ 6.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар дөрвөн жил эзэмшиж гэрээ байгуулан гэрчилгээ авчээ. Гэтэл “Стандарт групп” ХХК нь 2004 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар талбайн хэмжээг 9 га-гаар нэмэгдүүлж 15.6 буюу 156 мянган м.кв газрыг аялал жуулчлал, амралтын зориулалтаар эзэмших болсон аж. Харин 2007 онд тус групп нь мөн л талбайн хэмжээг 7.7 га-гаар нэмэгдуүлэн эзэмшил газрын зориулалтыг өөрчлөн 23.3 га газрыг орон сууц, үйлчилгэзний зориулалтаар ззэмших гэрээ байгуулжээ. Уг гэрэз нь 15 жилийн хугацаатай гэнэ.

Ингээд 2008 оны есдүгээр сард дахин талбайн хэмжээг 40 мянган м.кв-ээр нэмэгдүүлсэн байна. Дараа нь газрын зориулалтыг өерчлөн Таван жилийн хугацаатайгаар 237 мянган м.кв газарт амины орон сууцны хотхоны зориулалтаар гэрээ байгуулан газар эзэмших эрхийг авсан ажээ. Үүний дараа “Стандарт групп” ХХК нь 2010 оны гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд нийслэлийн Засаг даргын захирамжаар орон сууцны зориулалтаар 74 мянга 427 м.кв газрыг “Могул ибиз” ХХК-д, 31 мянга 500 м.кв газрыг “Жиби вентури” ХХК-д, 23 мянга 210 м.кв газрыг “Идэр интернэшнл” ХХК-д тус шилжүүлэн өгчээ, Харин үлдсзн 14.3 га газрыг “Ста.ндарт групп” ХХК нь өөрийн нзр дээр үлдэзжээ.

Түүнчлэн 2010 оны долдугаар сарын нийслэлийн Засаг даргын захирамжаар мөн байршилд 2 Та газрыг “Сэргзлэн тал инвест” ХХК эзэмших болжээ. Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга 2011 оны арванхоёрдугаар сард захирамж гарган тус байршилд иргэн О.Энэрэлд 0.99 га газрыг цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлсэн байна. Тодруулбал хоёр гүүрний хоорондох бүх газрыг авч ерөнхий төлөвлөгөө хийлсзн аж. Гэхдээ дээрх зургаан компани нь нэг компанийн салбар болохыг албаны хүмүүс хэлж байгаа юм. Тиймээс охин компаниуддаа газраа таллан хувааж эзэмшүүлсэн байна.

Хотын ерөнхий төлөвлөгөөнд дээрх газар нь цэцэрлэг болон ногоон байгууламжийн зориулалтаар төлөвлөгдсөн байгаа юм. Тиймээс нийслэлийн зүгээс дээрх айлуудад гзрээг шинэчлэх санал хүргүүлсэн байна. Ингзхдзэ энэ сарын 17-ны өдрийг хүртэл хэмээн хугацаа заасан хэдий ч байгууллагууд холбогдоогүй тухай албаны хүмуүс хэлж байсан юм. Түүнчлэн эрх мэдэлтний ашиг сонирхлын зөрчлөөс үүдээд иргэд хохирох хэмжээнд хүрээд байгаа асуудлыг шийдэх ажээ.

 
Г.Баярцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих