АН-ын эсэргүү дөрөв
Өнгөрөгч долоо хоногт болсон давхар дээлний хуулийг хэрэгжүүлэх хугацааны талаар санал хураалтад АН-ын нэр бүхий дөрвөн гишүүн намын нөхдийнхөө эсрэг байр суурийг илэрхийлж орхисон. Хэдийгээр эл байдал нь зарчмын хувьд дан дээлтэй байх нь зүйтэй гэсэн байр суурь боловч Шинэчлэлийн Засгийн газар унах дээрээ тулвал асуудал шүү. Хэдийгээр асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа ч Н.Алтанхуягийн Засгийн газрын оршин тогтнох эсэх нь тун эмзэг байна. Нэгдсэн хуралдаанд санал өгсөн байдлаас харвал МАН-ын бүлгийн гишүүд дээр нэмэгдээд Х.Баттулга, Л.Цог, Д.Батцогт, Р.Бурмаа, О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Ганбаатар, М.Зоригт, Ц.Оюунбаатар нар хуулийг энэ долдугаар сарын 1 -нээс хэрэгжүүлэх нь зөв хэмээн саналаа өгсөн.
Энэ есөөс Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нар АН-ынхан. Хэдийгээр тэд энэ намын нэр нүүрээр ард түмний төлөөлөл болон УИХ-д орж ирсэн ч “хүний хүн хүрэн бөөртэй” гэдгийг намынхандаа эргээд нэг сануулчих шиг боллоо.
Хамгийн хачирхалтай нь шинэчлэгч сайд нараас ҮХАА-н сайд Х.Баттулга цор ганцаараа Засгийн газрыг энэ оны долдугаар сараас, тараах хэрэгтэй хэмээн санал егсөн билээ. Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн цэц гээд асуудал их байгаа ч Х.Баттулга яагаад намынхаа эсрэг хөдөлснийг бодож үзье. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газрыг унагааж, тоглолтыг өөрийн зүг эргүүлэх гэж байна хэмээн хүмүүс таамаглаж байна. Тэгээд ч Х.Баттулга уг гарвалаараа “Эрэл”-ийн намаас гүйж ирсэн гэдэг. Цаашилбал Х.Баттулгын нэр дараагийн Ерөнхий сайд, тэр бүү хэл намын дараагийн даргад яригддаг. Тэр зүгээр л нэг салбарын сайд байхыг хүсээгүй нь мэдээж.
Нэгэнт авах суудлаа эртнээс авъя гэж телөвлөсөн үү ганцхан саналын зөрүүг тэрбээр дарж орхив. Харин М.Зоригтын хувьд ИЗН-ын хүн. Сонгуулийн өмнө АН-д дагаар орсон. Түүний хувьд 2006 оны Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын үед ИЗНН-аас сүүдрийн Засгийн газар гэгчийн Түлш, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Энэ үедээ засагт хяналт тавьж байсан гэх. Тэрээр чухам яагаад эсрэг кноп дарснаа тайлбарлахдаа “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг гэнэтхэн хоёр, гурван гишүүн эсрэг болчихсон юм биш. Манай нам өөрөө Ардчилсан нам. Өнгөрсөн хоёр, гурван сарын хугацаанд бид бүлгийн хуралдаанд эсрзг байр сууриа илэрхийлсээр ирсэн. Санал зөрүүтэй байгаагаа хэлж нэг биш удаа ярилцаж хэлэлцсэн. Шүүмжлэлээ бүлгийн хуралдаанд байнга нээлттэй хэлдэг байсан” гэсэн.
Ж.Батзандан гишүүний хувьд тэртэй тэргүй тодорхой. Иргэний хөдөлгөөн намаас амь наана там цаана “дайжиж” ирсэн гздгийг хэн бүхэн мэднэ. Харин хатаг-тай Р.Бурмаагийн хувьд “Сонгогчдын боловсрол төв” гэх төслийн имижтэй байснаас АН-ын гэхээр тодорхой хаяггүй явсан нэгэн. Тэгээд ч жагсаалтаар сонгогдсон нэгэн. Түүний хувьд хэл ам дагуулсан сонгуулийн хуульд гар бие оролцсон гэхээс энэ намын гишуүнчлэлтэй болоод гавъяа байгуулсан зүйл тун ховор. Гэхдээ санал хураалт олон эүйлийг хөшигний наана гаргаж ирэх шиг боллоо. Ийнхуү АН-ын дөрвөн гишүүн намынхаа бодлогын эсрэг байгаа нь олон нийтэд төдийлөн таалагдахгүй байгаа.
Тэгвэл МАН-ын лидер УИХ-ын гишүүн Ц.Нямдорж знэ үеэр ямар үг хэлснийг энд ишлэе. Тэрбээр “Давхар дээл” гээч юмыг чинь би дөрвөн удаа өмсчихөөд буруу гэж яаж хэлэх юм бэ. Үндсэн хуулийн дагуу. Би хэрвээ Засгийн газрын тэргүун байсан бол үндсэн чиг үүргийг ганц, нэгхэн сайдаа авч үлдээд бусдыг нь гаднаас томилох байсан. С.Баярцогтын хэлдэг үнэн. Парламентын засаглалыг төлөвшүүлэх хэрэгтэй. Одоо бол МАН завсарлага авахгүй. Эсвэл энийгээ татаж авах ганц арга бий. Баахан улстөрийн жүжиг тавьж, тэрийгээ зөв болгож, төрийг самууруулахаа боль. Ц.Элбэгдорж бид хоёр давхар дээл өмсөөд дааж ядаад цуг явж л байсан шүү дээ” хэмээсэн билээ
П.ДӨЛГӨӨН
URL: