90 гаруй хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах гэрээ байгуулжээ
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийж, Шүүхийн тухай багц хуулийн нэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон Ерөнхий шүүгч нарын сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн шүүгч Д. Тунгалагаас дараахь зүйлийг тодрууллаа.
-Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийг хэзээнээс мөрдөж эхэлсэн вэ?
-Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн дагуу УИХ-аас шүүхийн багц хуулиудыг баталсны нэг нь Эвлэрүүлэн зуучлах тухай хууль юм. Энэхүү хуулийг 2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлаж, өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөж эхэлсэн. Хуульд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрхзүйн үндэс болон журмыг тогтоож өгсөн байгаа.
-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа ямар хэлбэрээр явагдах вэ?
-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Монгол Улсад үндсэн хоёр хэлбэрээр явагдана. Шүүх болон төрийн, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод гэсэн чиглэлээр явагдах юм. Эвлэрүүлэн зуучлагчдыг хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл байгууллага” байгуулагдсан. Үндсэн чиг үүргийн дагуу бэлтгэх, сургах, сонгон шалгаруулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дүрэм журмыг боловсруулана. Энэхүү байгууллага 2013 оны зургаду гаар сараас эхэлж үйл ажиллагаа явуулсан байгаа. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил болгож, эвлүүрлэн зуучлах ажиллагаанд хэрэглэгдэх хууль дүрэм журам бэлэн болсон.
-Хичнээн эвлэрүүлэн зуучлагч байгаа вэ. Эвлэрүүлэн зуучлагчдыг бэлтгэж байгаа юу?
-Одоогийн байдлаар иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа. Энэ оны хоёрдугаар сарын 04-ний өдрөөс орон тооны бус 365 зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн долоон удаагийн сургалтаар 403 эвлүүрлэн зуучлагчийг бэлтгэсэн.
-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа ямар хэрэг дээр явагдах вэ?
-Эвлэрүүлэн зуучлалаар иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг зохицуулна. Мөн энэ хуулинд гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа урьдчилан шийдвэрлэх журамтай байгаа.
-Ямар журам байгаа вэ?
-Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан гэрлэлт цуцлахтай холбоотой нэхэмжлэл гаргадаг. Эхний ээлжинд эвлүүлэн зуучлах байгууллага буюу зуучлагчид шийдвэрлэнэ. Үүний дараа шүүхэд нэхэмжил гаргаж, гэрлэлтээ цуцлах асуудлыг шийдвэрлэх юм. Мөн гэр бүлийн асуудалтай холбогдох хэрэг маргааныг эхний ээл-жинд урьдчилан сэргийлэх журмаар шийдвэрлэхээс гадна гэрлэгч аль нэг нь гэр бүлийнхээ гишүүн, хүүхэддээ хүчирхийлэл үйлдэж, эрүүл өсч торних, амьдралд нь ноцтой хор хохирол учруулсан байвал шүүхээр шууд гэрлэлтээ цуцлуулах журамтай байгаа.
-Эвлэрүүлэн зуучлах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өргөдөл гомдол ирсэн үү?
-Энэхүү ажиллагаа эхэлснээс хойш 700 гаруй өргөдөл гомдол хүлээн авсан. Үүнээс харахад иргэний эрхзүйн болон гэмтлийн холбогдолтой маргааны ихэнх хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар 90 гаруй хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах гэрээ байгуулж, амжилтай ажилласан дүн мэдээтэй байгаа.
-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа хэд хоног байгаа вэ?
-Эвлэрлийн гэрээ 30 хоногийн хугацаанд явагдана. Харин амжихгүй бол талуудын хүсэлтээр 30 хоногоор сунгана.
Н.АЛТАНЦЭЦЭГ
URL: