Батын армид монгол цэрэг байгаагүй

519a58e1eec2853fbigСаяхан Украины түүхч Владимир Белинскийгийн бичсэн “Украина-Русь” гэдэг ном хэвлэлээс гарчээ. Энэ номын ихэнх хэсэг Бат хаан Украиныг эзэлж байсан үеийн тухай бичжээ. Украины “Газета” сонины сурвалжлагчийн Владимир Белинскийтэй хийсэн ярилцлагыг орчуулан толилуулж байна. 

Бат хаан, түүний байлдан дагуулалтын тухай ярихаасаа өмнө 1240 онд Орост довтолсон монгол армийн бүрэлдэхүүн ямар байсныг тодруулмаар байна.
Бүх зүйлийг эхнээс нь эмх цэгцтэй, ойлгомжтой болгохын тулд эхлээд шууд Чингис хаан монгол хүн биш байсан гэдгийг хэлье. Монголчууд ч түүний армид байгаагүй. Орос руу монголчууд биш түрэгүүд довтолсон. Темиршин буюу Тэмүүжинг Казахын дөрвөн том аймаг хаанаар өргөмжилсөн. Хиад, хэрээд, найман, мэргэд бол монгол аймаг биш түрэг хэлт аймгууд. Энэ аймгуудын үр сад одоо болтол Хятадын нутагт аж төрж байгаа ч хэл нь казах хэл байдаг. Тэмүүжингийн казах дуудлага нь Темиршин байгаа юм. Түүний аав Есүхэй хиадын хан, ээж нь мэргэд аймгийн эмэгтэй байлаа.  Чингис хааны гэргий Бөртэ Казахын Ко¬ни¬рат буюу Олхонууд аймгийн охин байсан бөгөөд хөвгүүд нь бүгд казах нэртэй байсан. Чингис хаан гэдэг нь “Гэрэл цацруулсан хаан” гэсэн утгатай казах үг. Монголд тийм нэр тэр үед байгаагүй, одоо ч байхгүй. Хаан гэдэг үг ч монгол биш түрэг үг билээ. Монголчууд удирдагчаа хунтайж гэж нэрлэдэг байсан. Чингис хааныг жирийн нэг казах хурулдай дээр хаанд өргөмжилсөн юм. Хурулдай гэдэг үг ч монгол хэлэнд байхгүй. Мөнх хөх тэнгэрийг шүтдэг казахууд л нас барсан хүнээ хэний ч мэдэхгүй нууц далд газар оршуулдаг байлаа. Энэ талаар Алдан Ордны улсад байсан Европын элч Плано Карпини бичсэн байдаг. Харин монголчууд нас барагсдыг ил орхидог байсан. Орчин үеийн генийн судалгаагаар монгол түрэг нь огт өөр ард түмэн болохыг баталсан. Казахстанд Чингис хааны ууган хүү Зүчийн бунханг малтан генийн судалгаа хийхэд ч монгол хүн биш гэдэг нь батлагдсан. Европын хуучны газрын зурагнууд дээр Монгол гэж хэзээ ч бичигдэж байгаагүй, дандаа Татар гэж бичсэн байгаа.

Тэгвэл монголчууд хаанаас гарч ирсэн болж таарах вэ?
Монгол гэдэг нэр томьёо Оросын түүх судлалд 1823 онд анх гарч ирсэн. Оросууд Оросын Эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан казахууд цагтаа өөрсдийг нь эзэлж явсан гэдгийг нуухын тулд ийм нэр гаргаж ирсэн юм. Тэгээд л алс холын Монгол гэдэг улсад эзлэгдэх болсон хэрэг.

Түүхийн бүх сурах бичигт 1237-1238 оны өвөл татарууд Зүүн хойд Оросыг эзэлсэн. Дараа нь 1240 онд одоогийн Украинд халдсан гэж бичсэн байдаг.
Зүүн хойд Орос гэж хэзээ ч байгаагүй. Энэ бол Хаант Оросын түүхчдийн зохиосон домог.  I Петр хаанаас ІІ Екатерина хаан хүртэл түүхчид Оросын түүхийн олон сурвалж бичгийг өөрчилсөн. Зорилго нь одоогийн Орос орны нутаг дэвсгэрийг Эртний Киев улсад хамаатай гэж харуулах гээд байгаа юм. Харин Барууны эх сурвалжуудад энэ талаар юм дурдаагүй. Францын хааны элч де Рубрук 1253 онд Бат хаанд бараалхахдаа Оросын нутгийн хил Дон мөрнөөр дуусаж байсан гэжээ. Энэ хилээс зүүн хойшоогоо Моксель улс байсан. Тэнд төрөлх нутагтаа эрх мэдэл олж авч чадаагүй орос ноёд захирдаг байлаа. Тэд эхлээд фин аймгуудыг эзэлсэн юм. Үнэн алдартны шашин дөнгөж үүсч байсан үе. Гэхдээ хүн ам нь тэр чигээрээ угро-фин байсан. Ийм л оронд 1237-1238 онд Бат довтолсон юм даа.

Үүнийг батлах өөр баримт байгаа юу?
Унгарын католик лам Юлиан угр-уудын түүхэн эх орон болох одоогийн Башкортостант хоёр удаа аялсан байдаг. 1237-1238 оны өвөл хийсэн хоёр дахь аяллынхаа үеэр тэр Моксель улсад очсон. Юлиан “Мокселийн нэгэн эзэн татаруудаас зугтаж байгаад Сить гол дээр алуулсан. Өөр нэг ноён бууж өгөөд Европ руу хийсэн 1240-1241 оны дайнд оролцож, Германд нас баржээ. Түүнээс хойш энэ газар нутаг Алтан ордны эрхшээлд орж, Чингис хааны үр удмын захиргаанд орсон гэж бичсэн. Гэхдээ Юлиан ламын тэмдэглэлийг одоо болтол Орост хэвлүүлээгүй.

Киев руу яаж дайрсан юм бол?
Татарын цэрэг Дорноос баруун тийш 150 км-ийн өргөн фронтоор дайрч байлаа. Чернигов, Переяславль хотыг эзлээд 1240 оны 12 дугаар сарын 6-нд Киевийг эзэлсэн. Тэгээд цааш нь Бат хааны цэргүүд  Киев-Колодяжин-Изяслав-Владимир Волынский гэсэн маршрутаар явсан юм. Дараа нь Бат хаан цэргээ хувааж, гол хэсэг нь Унгар, нөгөөх нь Польшид орсон. 1241 оны 1-р сар гэхэд Бат хааны толгойн отряд хэдийнэ Польшийн Сандомирт очсон байлаа. 4-р сарын 9-нд Лигницийн тулаан болсон. 12-р сарын 6-наас 4-р сарын 9 хүртэл татарууд маш өргөн уудам нутгийг туулсан тул Оросыг эзлэх ямар ч цаг зав байгаагүй. Татарууд Изяслав, Владимир, Галич гэх мэт хэдэн хотыг эзлээд л Орос орныг бүхэлд нь эзлэх гэж оролдоогүй. Бат хаан Оросын хэдэн арван хотыг эвдлэн сүйтгээгүй, зүгээр л тойроод явчихсан. Тийм болохоор татаруудын булаан эзлэлтийн талаар биш зүгээр л Украины нутгаар явж өнгөрсөн цэргийн маршийн талаар ярих хэрэгтэй. Харин Моксельд татарууд Козельск хотыг хэдэн сар дайрч, сүйтгэсэн байх. Энийг л булаан эзлэлт гэж хэлнэ.

Аян дайны дараа яасан бол?
Татаруудад Европын орнуудыг дагуулах, захирах хүч байгаагүй. Орос, Польш, Унгарт Татарын цэрэг үлдээгүй. Оросын зарим нутаг бие даасан улс болон орос ван захирч байлаа. Киев бол Татарын дарлалд нэг өдөр ч байгаагүй, татаруудтай Днепр мөрнөөр хиллэж байсан. Оросын ван ноёд цол хэргэм авах гэж Алтан Орд луу очиж байгаагүй. 1246 онд Татарын татвар хураагчид Орост ч, Унгар, Польшид ч байгаагүй. Харин Оросоос эсрэгээр Моксель улс л Алтан Ордод дагаар орж, хэд хэдэн жижиг улс болон задарсан юм. Энэ улсыг зөвхөн Чингис хааны удам л захирдаг байсан.

Гэхдээ Оросын түүхч Карамзин Бат хаан Киевийг Александр Невскийд өгсөн гэж бичсэн байдаг шүү дээ

Москвагийн зохиосон бас нэг үлгэрийн нэг. Бат хаан өгөөд харин Александр Невский хүлээж аваагүй гэдэг. Хааны зарлигийг зөрчвөл алуулна шүү дээ. Баримттай юм ярих хэрэгтэй. Ромын папын элч Плано Карпини 1246 онд Киевт Константинополь, Бреславль, Польш, Генуи, Венец, Пиза, Акра, Австрийн худалдаачид байсан гэж бичсэн байдаг. Москвагийн бодлоор бол сөнөчихсөн, эзлэгдсэн Киевт бүх дэлхийн худалдаачид байж.  Татар хүн ер байгаагүй гэсэн байдаг. Невский гэх этгээд Киевт байгаа ч үгүй, байх ч ёс байхгүй. Оросууд өөрсдийн түүхийг Агуу Киевтэй яаж ийгээд холбочих гээд зохиож олсон үлгэр дээ.

Александр Невскийн жинхэнэ намтрыг бараг хүн мэдэхгүй.
Үнэхээр тийм. Түүний эцэг Ярослав Всеволодович Моксельд хаанчилж байлаа. Татарууд ирэхэд эсэргүүцэлгүй бууж өгч, татарын заншлаар ууган хүү Александраа Алтан Ордод барьцаанд өгсөн гэдэг. Оросын түүхч Лев Гумилев Алдан ордод Александр Бат хааны хүү Сартактай хуурай ах дүү болсон гэж бичсэн байдаг. Плано Карпини Алдан Ордны улсад түүнийг харсан гэж бичсэн. Тэгэхээр Невский тэнд байнга байдаг байсан бололтой. Нева мөрний тулаан, Чудск нууран дээрх алдарт мөсөн дээрх тулаанд ч яг үнэндээ бол оролцоогүй. Сартакийн нас барсны дараа түүнийг Берке хаан алсан.

Гэхдээ Данило Галицкий Алтан ордны хаанд очиж, мөргөж байсан гэдэг шүү дээ.

Тиймээ. Гэхдээ 1250 онд. Галицкий зөвхөн Бат хааны нийслэл Сарайд очсон болохоос Чингисийн улсын нийслэлд очоогүй. Алтан ордод дагаар орсон бүх улсын хаад Хархоринд очих ёстой байсан. Яагаад түүнийг онцолж  үзсэн юм бол гэж үү? Данило бол тусгаар улсын хаан байсан хэрэг. Тэр үед 1241-1242 оны бусниулан сүйтгэсний хариу өшөөг Татараас авахаар Польш, Герман, Унгар улсууд мөрөөдөж байлаа. Тиймээс Алтан Ордны эзэд “Миний дайсны дайсан миний нөхөр” гэдэг зарчмаар хандсан. Тийм болохоор түүнийг өндөр хэмжээнд хүндлэн, хааны ундаа хар айргаар дайлсан байдаг. 10 жилийн дараа Татарын Бурундай цэрэгтэйгээ Оросоор дайрч гарсан. Тэгэхдээ Данилд “Би Литваг дайлахаар явж байна. Туслахыг хүсч байвал хамт яв” гэж хэлсэн байдаг. Зарц боолтой ингэж харьцахгүй шүү дээ.

Орос, Украин татарын нөлөөнөөс хэзээ бүрэн ангижирч чадсан юм бол?
Энэ талаар одоо хүртэл түүхчид маргалддаг. Зарим нь Литвийн хан Гедимин Киевийг эрхшээлдээ оруулсан 1320 он гэдэг бол нөгөө хэсэг нь Ольгерд татаруудыг Синюха гол дээр бут цохьсон 1362 оныг нэрлэдэг.

Синюхагийн тулаан гэж Зөвлөлтийн үед огт дурддаггүй байсан.
Монголын дарлалыг бут цохьсон Куликовын тулаан гэдэг зохиомол тулаанд хүмүүс итгэх хэрэгтэй байсан болохоор Синюхагийн тулааны бүх баримтыг устгасан. 1362 оны хавар Ольгердийн удирдсан Литвийн цэрэг Татарын Кутлубугигийн 30 мянган хүнтэй армитай тулалдсан. Литвчууд 40-50 мянган цэрэгтэй байжээ. Татаруудын дайралтыг зогсоогоод сөрөг довтолгоонд орж, татаруудыг бут цохисноор Европт татаруудыг ялж болдог юм байна гэдгийг харуулсан агуу тулаан.

Оросын зарим түүхчид Синюхагийн тулаан бол Куликовын тулаан юм. Гэхдээ литвчууд биш оросууд татарыг ялсан гэж үздэг.
1721 он буюу Петр хааны үе хүртэл оросуудыг дэлхий дахинд московитууд гэж нэрлэдэг байсан. Хэн ч тэднийг оросууд гэдэггүй байлаа. 15 дугаар зууны дунд үе хүртэлх Москвагийн бүх албан бичиг уйгар хэл дээр бичигдсэн байдаг. 1507 оны газар зүйн картан дээр Московия, Крым, Казань, Астрахань, Сибирийг нэг улс гээд Татария гэж бичсэн байдаг. Московийг 16 дугаар зуун хүртэл бие даасан улс гэж үздэггүй байсан. – See more at:


URL:

Сэтгэгдэл бичих