“Дөл түшиг” компани нэг тонн тутамд 60-80 кг дутааж хууль бус ашиг олдог байсан нь илрэв
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороон дахь “Ургах наран” хорооллын зүүн хэсэгт барилгын төмрийн худалдаа эрхэлдэг “Дөл түшиг” компани хууль бусаар ашиг олж байсныг ШӨХТГ-аас тогтоосон. Хятадын хөрөнгө оруулалттай тус компани худалдсан төмрийнхөө нэг тонн тутамд 60-80 кг дутааж ашиг олдог байсан нь тогтоогдсон юм.
Тодруулбал, энэ сарын эхээр тус компани барилгын төмөр худалдан авсан “Дега-Монгол” компанийн ажилчдыг хуурч 800 орчим мянган төгрөгийг нь залилжээ. Улмаар ШӨХТГ-аас уг газарт зөрчөө арилгах шаардлага удаа дараа хүргүүлсэн тул тэд залилсан компаниасаа уучлалт гуйж нөхөн төлбөрийг төлж эхэлсэн байна. Энэ мэт энэхүү компаниар залилуулсан иргэд, аж ахуй нэгж байвал ШӨХТГ-т хандахыг зөвлөж байна.
URL: