Д.Баярсайхан: Нийтийн тээврийг улс төрийн болон ашиг хонжооны хэрэгсэл мэтээр харж буй нь салбарын хөгжилд тушаа болж байна

тээвэрНийтийн тээврийн салбарын хөгжил ямар байгаа болон тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх гарцын талаар Монголын нийтийн тээврийн хөгжлийн консорциуяын ерөнхийлөгч, доктор Д.Баярсайхантай ярилцлаа.

-Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх талаар үе үеийн удирдлагууд ярьдаг ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна. Үүнд ямар учир байна вэ?
-Хамгийн чухал нь эрхзүйн орчин нь бүрхэг байна. Энэ салбарыг жинхэнэ ард түмний тээврийн эрх чөлөө гэдэг утгаар нь бус улс төрийн болон бизнесийн эрх ашгийн төлөө ашиглаж байгаа нь хөгжлийг чөдөрлөх хамгийн том шалтгаан. Ямар нэгэн ашиг хонжооны хэрэгсэл бус улс орон, нийслэл хотын хөгжил дэвшил, эдийн засгийг чадавхижуулах нэг тулгуур үндэс гэж үзэн ондгой ач холбогдол өгч алсын хараа, нэгдсэн бодлого чиглэлтэй хөгжүүлэхээр хуульчлаххэрэгтэй байгааюм. Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн компаниудын удирдлагууд энэ салбарыг жинхэнэ утгаар нь хөгжүүлье гэхээсээ илүү компанидаа болон хувьдаа хэрхэн илүү ашиг хүртэх вэ гэсэн сэтгэлээр хандажбайна.

-Энэ салбарынхныг төрөөс дэмжлэг хүсч байнга л алгаа тосч байдаг мэтээр ярьдаг. Үнэхээр жил бүр алдагдалд дарлуулаад байдаг юм уу. Танай консорциум энэ тал дээр судалгаа хийдэг биз дээ?
-Энэ салбарын хөгжлийг төр өөрөө боомилж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, нөгөө л нэг “гашуун сэдэв” болох улс төрийн болон ашиг хонжооны хэрэгсэл болгох тухай асуудал эндээс урган гарна. Бизнесийн, үйлчилгээний гээд бүхий л салбар зах зээлийнхээ жамаараа хөгжиж байгаа. Тухайлбал, нэг талхыг иргэд таван жилийн өмнө хэдэн төгрөгөөр худалдан авч байв. Одоо хэд болтлоо өссөн билээ. Гэтэл нийслэлийн зорчигч тээврийн үнэ тариф ойрын таван жилд хэдэн удаа нэмэгдэж, хэд болов. Үүнийг голдирлоор нь хөгжүүлэхгүй, төрөөс үнийг нь тогтоож, чанга барьдаг. Маш энгийнээр хэлэхэд сонгуулиар иргэдээс өндөр үнэлгээ авах гэсэн улстөрчдийн тоглоом болсон хэрэг. Ийм болохоор жил бүр алдагдал хүлээх нь дамжиггүй шүү дээ.

-Манай нийтийн тээврийн хөгжил бусадтай харицуулахад ямар түвшинд явдаг бол. Мөн хөгжлийн гарцыг юу гэж харж байгаа вэ?
-Хөгжиж буй арга хэлбэрийн хувьд олон улсын жишгээрээ л явж байгаа. Тухайлбал, дэлхийн олонхи улс манайх шиг нийтийн тээврийн компаниудаа улсын болон хувийнхан нь хуваан эзэмшдэг. Өөр олон зүйлээрээ олон улсын жишгээрээ бид хоцроогүй. Гагцхүү дээр хэлсэн шалтгаануудаас болж хөгжил нь удаан байна.

Харин автобусны маршрутуудын хэт төвлөрөл, давхцал, сэлгэн суултын төвөгтэй байдал, эдгээрээс үүдсэн замын түгжрэл, агаарын бохирдол, дуу шуугиан, хүн амын эрүүл мэнд, осол гэмтэл хэрээс хэтэрч буй нь сүүлийн үед сэтгэл эмзэглүүлэх асуудал болоод байна. Эдгээр асуудал салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа учраас үүнийг шийдвэрлэх нь бас нэгэн тулгамдсан асуудал болоод байгаа юм.

-Техникийн шинэчлэл хэр хийж байгаа вэ?
-Оператор компаниудын эрх зүйн статус тодорхойгүй, төр засгаас үнэ тарифыг хатуу барьж, санхүүгийн татаас дэмжлэг өгдөггүйн улмаас мөнхөд урд хормойгоороо хойдхоо нөхөж амь зуудаг тул хөдлөх бүрэлдэхүүний паркаа шинэчилж чаддаггүй.

-Эрхзүйн орчноо сайжруулах, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх тал дээр ямар арга хэмжээ авбал зохистой вэ?
-Монголын нийтийн тээвэрт тулгамдаад байгаа олон асуудал нь чухамдаа нийтийн тээврийн төлөө нийгмийн өмнө хүлээх эцсийн хариунлагыг хэн хүлээх вэ гэдэг суурь асуултад өнөө хэр нэг мөр эцэслэн хариулаагүй байгаатай шууд холбоотой юм. Бодит байдал дээр нийтийн тээврийн салбарт тулгардаг асуудлуудтай нь биш харин тэдгээрийг өдөр тутам үүсгэж байдаг язгуур үндэс суурийг нь шинжлэх ухааны үндэстэй судалждэдгээрийг шийдвэрлэх гол гарц, шийдлийг боловсруулан шийдвэр гаргагчид, салбарын хамт олон болон нийгэмд санал болгож, төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр, нийтийн тээвэрт хуримтлагдсан болохгүй бүтэхгүй болгоны эх уурхай болсон төр болон хувийн хэвшлийн автобусны оператор компаниудын орлого хөөцөлддөг буруу тогтолцоог халж, оронд нь төр нь төр шиг байж, нийтийн тээврийн хэтийн бодлого стратеги боловсруулж хэрэгжүүлэн түүнд зориулсан хөгжлийн сан байгуулах, мөн нийтийн тээврийн нөхөн олговор, маршрутууд дахь автобусны үйлчилгээний, ажиллах хүчний болон зардлын үр ашигтай менежмент, хөдлөх бүрэлдэхүүний сонголт, техникийн бэлэн байдал, засвар үйлчилгээний болон шинэчлэлийн асуудлуудыг тус тус хариуцан ажиллахаар гэрээлж, эрх үүргийн шинэ хуваарь, бүтэц, зохион байгуулалтад шилжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх хэрэгтэй мэт санагддаг. Мөн эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Одоогийнх хэтэрхий сул.

-Эрхзүйн орчныг сайжруулахын тулд юуг анхаарах ёстой гэж?
-Нийтийн тээврийн татварын шинэ орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Нийслэлийн тээврийн хэрэгслийн татвар, хураамжийн хувь харьцааг шинэчлэн зохион байгуулах, хөгжлийн хураамж гэх мэтийг өөртөө багтаасан нийтийн тээврийн хууль, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль, Зорчигч тээврийн тухай зэрэг хуульд нийтийн тээвэртэй холбоотой бүх эрх зүйн зохицуулалт, норм хэм хэмжээг нэгтгэн нэг мөр эцэслэн томьёолж батлуулах хэрэгтэй байна.

-Та нэг бүрчлэн тайлбарлаж болох уу. Чухам юуг яаж өөрчлөх, хуульчлан баталгаажуулах шаардлагатай байгааг.
-Нийтинн тээвэрт тулгамдсан хнйгээд түүний үйл ажиллагааг зохицуулах гол гол асуудлыг юуны өмнө алсын хараа, бодлогын түвшинд шийдэхийн оронд хэдийгээр тухайн асуудал, системийн хувьд амин чухал ч гэсэн тухайн бүрэлдэхүүн нэг элементийг тухайлбал, JPS-ийн асуудлыг нийтийн тээврийн нийт системийн эрх ашгийн үүднээс бус харин улс төрийн, ашиг хонжооны болон нэр хүнд олох гэх мэт зүсэн бүрийн шалтгаанаар нийт багц дотроос нь онцгойлон сугалж авч шййдвэрлэх, улмаар амны уншлага болгон магтан дуулах, салангид тусдаа байдлаар хэрэгжүүлэхийг оролдох зэрэг үеэ өнгөрөөсөн байдлаар тэгс ингэсхийгээд, дөнгөж амийг нь аргацаагаад өнгөрөөдөг буруу практикийг таслан зогсоож, бүрмөсөн болгох хэрэгтэй байгаа юм. Уг асуудлуудыг хотын болон ард иргэдийн язгуур эрх ашгийн үүднээс тэдний ажил амьдралд үнэхээр хэрэгтэй, бодитой нэмэр болохуйц зүйл гэж хандах соёлыг суулгах нь нэн тэргүүнд шийдэх ёстой зүйл.

-Энэ салбарыг бүрмөсен хувьд өгөх ёстой гэсэн яриа байдаг. Таны хувьд чухам ямар хэсгийг төр авч үлдэх нь зөв бэ?
-Бодлого, үйлчилгээг  гэрээний үндсэн дээр хувийн хэвшилд шилжүүлэх, санхүүжилт, төсөв хөрөнгө, ерөнхий удирдлага хяналт зэрэг нь төрдөө, харин өмч, хөдлөх бүрэлдэхүүний сонголт, арчилгаа, засвар үйлчилгээ болон жинхэнэ газар дээр нь нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх үүрэг нь нь оператор компаниуддаа байх нь зөв. Учир нь академик эрх чөлөөг олгох буюу хот өөрөө бүхнийг булааж авч хийх биш харин тухайн үүргийг мэддэг хүн нь ажлаа шийддэг тогтолцоонд шилжих буюу чухам тухайн асуудлыг хамгийн сайн мэддэг, чаддаг тэр субъектэд нь эрхийг нь өгсөн шиг өгөх, дараа нь хариуцлагаа асуусан шиг асууж чаддаг байхыг амьдрал биднээс шаардаж байна. Өөрөөр хэлбэл, автобусны операторын үйлчилгээг хэн хамгийн сайн эрхэлж чадах вэ? чухам тэр түвшинд нь зоригтойгоор хариуцуулж, асуудлыг нь мөн тэр түвшинд нь шийдвэрлүүлж сурах нь чухал байна.

Үүний тулд дээр дурдсан хоёр асуудлын харилцан үйлчлэл, зохицуулалтын механизм, түүнд харгалзсан бүтцийг бий болгох буюу өөрөөр хэлбэл, энэхүү тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч дөрвөн гол тал хотын захиргаа, нийтийн тээврийн мэргэжлийн байгууллага, автобусны оператор компаниуд болон үйлчлүүлэгч, зорчигчдын төлөөллийн байгууллагууд хамтран шийдвэрлэдэг шалгарсан механизм болох Нийтийн тээврийн үндэсний зөвлөл шийдвэрлэдэг байхаар хуульчлах хэрэгтэй юм. Мөн хотын шинээр нээгдсэн болон гол, гол маршрутуудыг хувийн болон хувьсгалын оператор компаниудад ямар нэг ялгавран гадуурхалгүйгээр тендерээр эзэмшүүлэх тогтолцоог бий болгож, үйл ажиллагааг нь хэвшүүлэх.

Гэхдээ Худалдан авах ажиллагааны газарт даалгах биш. Энд хувийн хэвшлийн тогтолцооны хязгаарлагдмал байдлыг даван туулж, үр ашигтай маршрутын тогтолцоог бйй болгох асуудал мөн багтана. Хотын захиргаа нийгмийн захиадгат үйлчилгээ үзүүлж буй хувийн , хувьсгалын бүх операторт бодлогын түвшинд үнэгүй болон үнийн хөнгөлөлт ямар хэмжээнд эдлүүлэхээр шийдвэрлэсэн нийгмийн тэр бүлгүүдийн нөхөн төлбөр болон татаасыг саадгүй олгож хэвших ч чухал.

 

 

М.Уянга


URL:

Сэтгэгдэл бичих