“Доншин” компани монгол ажилчдын амийг зольж байна
Атга шороо, хүрз нүүрсний төлөө амь зууж яваа “алтан дээр сандайлсан” гуйлагчид гэгдэх бидний амьдрал өөдлөхөөсөө уруудсаар монгол хүн эх орондоо эзэн нь байхаа больчихсон дүр зураг хаа газрын уурхайн талбарт харагдах болж.
Эх газрын хуурай амьсгалтай, цэвэр цэнгэг усын нөөц ундарга хомсдмол манай оронд арав гаруй жилийн турш гүний ус хулгайгаар ашигласан нь тогтоогдсон газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Доншин” компани эх нутагт нь монголчуудыг боолчилсоор байгаа шударга бус ахин нэг булхай илэрчээ. Тодруулбал “Доншин” компанийн монгол ажилчид хүнд хортой нөхцөлд ажиллаад дөрвөн зуухан мянган төгрөгийн цалин авдаг аж.
Тус компани монгол ажилчдаар уурхайн хамгийн хүнд гэснийг хийлгэж илжиг шиг л зүтгүүлдэг хэрнээ гадны ажилтнуудын авдаг цалингаас ийнхүү хоёр дахин бага хөлс өгдөг талаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Засаг дарга Эрдэнэбат хэлжээ.
ORD.MN
URL: