ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү Дээд Шүүхийн шүүгч нартай хамтран луйвар хийжээ
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нь бусдын банкны барьцаанд байгаа эд хөрөнгийг банкнаас хямд үнээр чөлөөлөн зээлээ төлсөн даруйд буцаагаад өгнө гэж хууран мэхлэж буцаагаад авая гэхэд зээл чөлөөлсөн үнийн дүнгээс хэт их мөнгө нэхэж уг мөнгийг өгч чадахгүй нэгний байрыг хууль, шүүхийн байгууллагын танил тал, найз нөхөдтэйгээ нийлэн өөрийн өмчийн байр болгон авдаг.
Тэрээр банк, цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, шүүх, нотариатын байгууллагад ажилладаг өөрийн хүмүүстэй ажээ.
1. Д.Нямхүү түүний хамаатан өмгөөлөгч Ц.Алимаа нар нь иргэн Ч.Борын өмчлөлийн 3 өрөө байрыг 26 сая төгрөгөөр банкны зээлээс чөлөөлөн өөрийн луйврын аргаа хэрэглэсэн байна. 26 сая төгрөгөөр чөлөөлсөн байрыг эргүүлэн авах гэхэд 80 сая төгрөг нэхэмжилж өгч чадахгүй бол та нар хуулийн байгууллагаар дамжуулан яагаад ч авч чадахгүй хэмээн дарамталж байжээ. Ингээд шүүхэд хандахад Д.Нямхүү болон түүний хамаатан өмгөөлөгч Ц.Алимаа нарыг иргэн Ч.Борын байрыг зээлээс чөлөөлөөгүй худалдан авсан хэмээх шийдвэрийг гаргуулж, зээл чөлөөлөхөд барьцаа болгон хийсэн худалдан авах гэрээг хүчин төгөлдөр худалдан авах гэрээ байгуулсан хэмээх шийдвэрлүүлжээ. Өөрөөр хэлбэл тухайн үедээ 80 сая төгрөгийн үнэлгээ бүхий байрыг 26 саяаар Д.Нямхүүд зарсан гэж тогтоосон байна.
Уг хэргийг шийдвэрлэсэн БГД-ийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч нь хавтаст хэрэгт хангалттай ноцлох баримт байхад хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргажээ. Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй Д.Нямхүү болон Ц.Алимаа нар нь зээл чөлөөлсөн болохоос биш худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй гэдгийг тогтоон шударгаар шийдвэрлэжээ. Харин Улсын Дээд Шүүх хэргийн оролцогчид буюу хохирогчидод шүүх хурлын товыг мэдэгдээгүй (угтаа шүүх хурлын тов зарлаагүй), шүүх хурал хийсэн нь тодорхой бус буюу шүүх хурлын тэмдэглэгээгүй байж хохирогч иргэн Ч.Борын байрыг Д.Нямхүү болон түүний хамаатан Ц.Алимаа нарт өөрсдийн байрыг зарсан гэх шийдвэр гаргажээ. Д.Нямхүү нарын талд шийдвэр гаргах бүхий л үйлажиллагаанд БГД-ийн анхан шатны шүүгч О.Номуулин, Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах нар ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Үүнийг гэрчлэн Д.Нямхүү хохирогч Д.Батдэлгэрт шүүгч нарт маш их хэмжээний мөнгө зарцуулсан гэдгээ нуугаагүй ажээ.
2. Иргэн Ч.Борын төрсөн хүү Бат-Эрдэнийн 2 өрөө байрыг мөн л банкны зээлээс чөлөөлөх нэрийдлээр дээрх аргаар өөрийн болгожээ. Ингэхдээ өөрийн танил Дарьбазар, Энхбаатар гэгч хүмүүстэй хамтран залилсан байдаг. Уг байрыг бусдад шилжүүлэхдээ таньдаг нотариатч дээрээ очин иргэн Ч.Борын төрсөн охин Д.Батдэлгэрийн гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурж, бичиг баримтыг конандсан хувийг ашиглан гэрээ хэлцэл хийн бусдад бэлэглэжээ. Гарын үсгийг хуурамчаар зурсан асуудлаар шүүхийн шинжилгээний байгууллагад хандахад тухайн гарын үсгийг мөн хэмээн дүгнэлт гаргуулсан. Тухайн хуурамч гарын үсэг зурсан өдөр иргэн Д.Батдэлгэрийг Улаанбаатар хотод байгаагүй гэдгийг цагдаагийн байгууллагад хэлж, шалгуулах хүсэлт өгдөг ч түүний хүсэлтийг хүлээн авдаггүй.
Энэхүү хэргүүдийг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт, хуурамч гарын үсэг зурсан зэргийг баталгаажуулах гэхэд тодорхой бус шалтгааны улмаас хүсэлт хүлээн авдаггүй ажээ. Улсын Ерөнхий Прокурорын нэр бүхий албан тушаалтангууд Д.Нямхүүг илт хаацайлж хэргийг санаатайгаар шударгаар шалгадаггүй байна. Эндээс харахад Д.Нямхүү нь хууль шүүхийн байгууллагад танил тал сайтай нь илт байна. Магадгүй өөрийнх нь яриад байдаг би Н.Энхбаярын хүн шүү гэдэг нь үнэний ортой байж болох ажээ. Тухайн үедээ 80 саяын үнэтэй 3 өрөө байр 26саяд зарах уу?, 60 саяын үнэтэй 2 өрөө байрыг огт танихгүй Н.Дарьбазар гэгч этгээдэд бэлэглэхүү? Нийслэлийн давж заалдах шатны магадлалыг хавсаргав.
Үргэлжлэл бий…… Б.Бабу www.khunnu.mn
URL: