Б.Жаргалсайхан шоудав
БНН-ын дарга Б.Жаргалсайханаас жижиг намуудын төлөөллийг дугуй ширээний уулзалт-ярилцлагад урьсан гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гаригаас эхлэн сэтгүүлчдийн дунд тарсан юм. Дугуй ширээний ярилцлага өнөөдөр 14 цагт Говь компанийн хурлын танхимд гэсэн товын дагуу хэвлэл, мэдээллийнхэн цугласан ч хэсэг хүлээсний эцэст уузалт хойшилсон гэв.
Энэ тухайгаа Б.Жаргалсайхан намуудын төлөөлөлд утсаар урьдчилж мэдэгдсэн бол сэтгүүлчид харин цаг заваараа хохирч эцэст нь БНН-ын даргыг эрэн сурважлахад хүрсэн юм. Тэгвэл “Буян” Жагаа Германаас ирсэн бизнесийн төлөөөлөгчидтэй уулзаж яваа гэсэн сураг чих дэлсч байна.
Хэвлэлийн хурал, уулзалт зөвлөгөөнд очихоороо өөртөө таагүй санагдсан нэгнийг элдвээр хэлж, эсвэл заримаас нь хэрүүл өдөж, түүнийгээ сэтгүүлчдэд бичих сэдэв гаргаж өгч байгаа юм хэмээн хошигнодог Жагаа энэ удаа намуудын төлөөлөлтэй уулзана гэж худал ярьж шоудсан уу, үнэхээр уулзалт нь давхцсан уу гэдэг харин тодорхойгүй үлдлээ.
Л.Хэрлэн
Эх сурвалж: www.polit.mn
URL: