“Танхимын” С.Дэмбэрэл 2014 оноос Ухаалаг төртэй болохыг дэмжлээ

Screen Shot 2014-04-22 at 9.11.39 AMДавхар дээлтэй тэнэг төрөөс дан дээлтэй ухаалаг төр болох гэж Монголын төр ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж

байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл санаа нь УИХ болон ЗГ хоёрыг тус тусын ажлаа ягштал хийхийг үүрэгжүүлсэн “Ухаалаг хууль” болсон билээ.

Гэвч нэгэн цагт Ерөнхийлөгчийн зөвлөх явсан М.Батчимэгээс хүртэл “Агт Чимэгээ юу? Ам Чимэгээ юу?” хэмээн цахим ертөнцийнхөн асууж шуугиан дэгдээж байгаа бол Н.Алтанхуягийг дэмжиж саналаа өгч “буруудсан” УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өөрийн Twitter хуудсандаа “Ухаалаг төрлүү 2014.01.01 орох ёстой” хэмээн бичсэн байна.

Ийнхүү УИХ-ын гишүүдээс Ухаалаг төрийг дэмжиж сайд нарын “давхар дээл”-ийг тайлагчид нэг нэгээрээ нэмэгдсээр байна.


URL:

Сэтгэгдэл бичих