Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга бааранд дуулж явснаа дурсжээ

 Ширэв татсан ширүүн харц, ууртай ч юм шиг цэх шулуун төрхөөрөө олны үгийг мартуулах  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга оёдолчин,  тамирчин, наймаачин гээд  олон авъяастай. Харин нэгэн цагт монголын мафийн “загалмайлсан эцэг” гэгдэж явсан түүнийг чамгүй дуулчихдаг нэгэн гэдгийг ойр дотныхон нь ам дамжихаас олон тэр бүр мэдэхгүй.

Шударга яриад бүтэхгүй асуудалд “нударга” хэрэглээд ч болов бүтээгээд явдаг гэх шаргуу сайдын маань өнгөрсөн амьдралд 17 чингэлэг спиртны хэргээс эхлээд орос эхнэрийн ихэр хүүхдүүд,  анхны азтан сугалааны гэнэтийн ашиг,  өмч хувьчлалын өв хөрөнгүүд гээд амттай хоол шиг сонирхуулах түүх  олон бий. Тэрээр хаяадаа дурсамжаа хуваалцаж зургийн цомгоо нээн хуучны сонин содон зургуудаа дэлгэх нь бий. Энэ удаад авъяаслаг сайд маань “бааранд ч дуулж явлаа, баянхонгорт ч дуулж явлаа Жаргалсайхан андтайгаа” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа эрт цагийн явдлаа ийн дурсжээ.

FACT.MN

1920619_632708783477621_3597927474721067238_n


URL:

Сэтгэгдэл бичих