Хямрал бидэнд хөгжлийн гарц хайх боломж олгоно…
Эдийн засгийн өнөөгийн хямралаар далимдуулаад Монголчууд бид түрүү, түрүүчийн алдаануудаа засан “үнэгүй хоол” гэж байдаггүйг санан сэхээрэн сэрвэл сэрмээр…Төр засаг ч гэсэн түрүү, түрүүчийн алдаатай бодлогууд, ард түмнээ хуурч хошгоруулснаа хүлээн зөвшөөрөн ард түмнээ зөв уриалвал ардууд улс төрчдөө уучилахаар барах уу хямралыг хамтдаа тэсэн гарч, нэгэн зүгт нэгдэн зүтгэмээр…
Нэг үеэ бодвол Монголчууд өнгөрсөн хэдэн жил хөгжил, цэцэглэл гэхээсээ илүү Голландчуудын бидэнд сануулаад байсан “Голланд өвчин” буюу ганц уул уурхайн салбарыг өөгшүүлэн бусад салбараа мартан огоорч салмааргүй сайхан зүүд, шүүрэн алдан барьж тавьсан солонго байсныг ухаарч эхэллээ …Одоогийн энэ хямралыг зөв туулъя гэвэл эдийн засгийн бодит байдлаа хүлээн зөвшөөрч, чадлын хэрээр бүгд зэрэг чардайх ёстой…үүнээс хойш, түүнээс цааш “шударга хуваарилалт” гэгч ямар чухал болохыг хүн болгон сэрэн ухаарч төр засгыг хянадаг, хэлдэг, coнcгoдoг байх ёстой…
Ахин бэлэн мөнгө амлах тараах, гадны зээлд дулдуйдан амьдрахыг хуулиараа нэг мөсөн xоpивол таарна. Тэртэй тэргүй тэр олон бондын мөнгө томчуудын халаас руу орохоос ардад наалдах биш…намайг ингээд бичингүүт дунд гарын төрийн түшмэдүүд гадны зээл зайлшгүй шаардлагатай, яаж мөнгөгүй хөгжих юм гээд л эхлэх байх л даа…
Монголчууд минь! Өөрсдөө өндийж босож сурцгаая… Яг л ямар ч баялаггүй байсан Сингапур шиг…Яг л хэдэн жилийн тэртээх Солонгос шиг…эдгээр улсууд бас мундаг эх орон ч удирдагчидтай байж…Гэхдээ бид өөрөө ойчсон хүүхэд уйлдагуй гэж хүүхдээ зоригжуулдаг биздээ? …хэн нэгэн Америк, Хятад, Японы төлөвлөгөөгөөр Монгол хүн бий болоогүйгээс хойш өөр өөрсдийн төлөө хариуцлага үүрч суръя. Одоо тэр хараал идсэн олон зээл, бонд мөнгөө үр хүүхэд ирээдүйгээр минь барьцаалж авахаа больж үз…Өөрсдөө босох их амаргүй даваа байх болно…Бас ужгирсан шархыг өөрөөр нь эдгээхэд нэлээн цаг хугацаа орж мэднэ…Гэхдээ ингэж байж л бид эрүүлжинэ… Монгол хүний итгэл эргэн ирж өөрөө өндийж ахин унахгүйгээр босох…Уналт амжилтыг дууддаг гэлцэх юм билээ…
Эх сурвалж: https://www.facebook.com/tserenenebish
URL: