Жүжигчин Л.Чаминчулуун өгзөгөөрөө гайхуулдаг гэнэ үү

img_5820_500x500Үзэгчдийн сэтгэлийг хормын дотор хөдөлгөн, хөвсөлзүүлж чаддаг манай тайз дэлгэцийн чадварлаг жүжигчдийн нэг СУИС-ийн багш, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун урлагийн алтан тайзнаа олон жил уран бүтээлээ туурвиж өдгөө өөрийн уран чадвараас шавь нартаа өвлүүлж суугаа авъяаслаг  хатагтай.

Хошин урлагийн анхдагч акулуудын нэг тэрээр энгийн хошин зантай нийтэч нэгэн бөгөөд хожмоо урлагийн хүн болох зам жимээр алхалж яваа шавь нарынхаа дунд хүртэл илэн далангүй дотно яриаг өрнүүлээд авдаг гэсэн.

 Тэрбээр “Өдий насны хүнд ийм гоё өгзөг байна гэдэг бурханы хишиг шүү. Та нарт байхгүй биз дээ?” хэмээн хошигнож, өгзөгөө гайхуулдаг гэнэ  шүү. Чамиа багшийн өтөл насанд үлдэх ганц гоёл нь өгзөг хэмээн тэрээр бурхны хишиг болсон өгзөгөө хайрласандаа хатуу сандал дээр удаан сууж  хүртэл зүрхэлдэггүй юм байх.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих