ТАНЫ ЗУРХАЙ

imagesffgfgfgfgddХонь

Зохих өнгө: Улаан
Зохицох материал: Даавуу
Онцлох хэсэг: Үс, нүүр, толгой
Таны гол имидж: үсний хавчаар, чамин боолт, даруулга, ээмэг, доогуур товчтой цамц,
Танд зохих хэв маяг: Классик загвараар хувцаслаад түүнийгээ жижигхэн боловч чамин элементээр чимэглэх
Таны ордонд төрсөн стильтэй одод: Сара Жессика Паркер, Мэнди Моор, Кейт Хадсон, Ферги, Мэрай Кери, Диана Росс, Селин Дион

Зөвлөгөө: Танд бүхэлдээ гэнэн цайлган, цагаахан хирнээ, час хийсэн ганцхан оруулгатай хувцаслалт хамгийн сайхан зохино. Жишээлбэл классик хар өнгийн хослол, монетон зүүлт зүүчихээд гал улаан өнгийн цүнхээр гангарч яагаад болохгүй гэж? Эсвэл цайвар ягаан цамц, бошинз, ballerina flat /баллерина флэт/ өмсчихөөд дээгүүр нь савхин жижиг хүрэм өмсөх нь бас л таны дотоод зан чанарыг илэрхийлнэ. Хонины ордныхны үс гэдэг бол өөрөө титэмний үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг бүү март. Гялалзаж, гялтганадаг юм бүхэн таньд зориулагддаг болохыг үргэлж санаарай.

Үхэр

Зохих өнгө: Ногоон
Зохицох материал: Ноос
Онцлох хэсэг: Хүзүү хоолой
Таны гол имидж: Хүзүүний зүүлт, тансаг үнэртэн, биеийн анхилам үнэрт тос, хүзүүний алчуур
Танд зохих хэв маяг: Тод өнгө, элдэв хээ угалз, мөн жижиг чимэглэлүүд
Таны ордонд төрсөн стильтэй одод: Ума Турман, Пенелопа Крус, Жессика Алба, Кармен Электра, Шер, Дон. Версаче, Одри Хэпбюрн

Зөвлөгөө: Танд стилийн хоёр сонголт бий. Нэг бол хар, цагаан өнгийн хослолыг баримталж, энгийн бөгөөд хамгийн элегант харагдах стиль. Яг л Одри шиг. Түүний хувцаснууд ихэвчлэн цулгай зөөлөн өнгөнүүдээс бүрддэг байсан. Гэвч тэр хүзүүндээ хайнгадуухан ороосон алчуураараа хүртэл хувцаслалтаа тодотгож чаддаг байлаа. 
Эсвэл эрс шийдэмгий, хурц тод өнгөнүүд таныг илтгэж болох юм. Этгээд, “street” буюу гудамжны чөлөөт хэв маяг танд таалагддаг бол савхин өмд, гэдэс гарсан цамц, уранхай жийнс, үдээстэй гутал танд зориулагдсан гэж хэлмээр байна.

Ихэр

Зохих өнгө: Улбар, шар, ягаан
Зохицох материал: Хамба хилэн
Онцлох хэсэг: Гар, бугуй
Таны гол имидж: Бугуйвч, цаг, том бөгж
Танд зохих хэв маяг: Эрс тэс
Таны ордонд төрсөн стильтэй одод: Анжелина Жоли, Николь Кидмэн, Кортени Кокс, Натали Портмэн

Зөвлөгөө: Ихэрийн ордны бүсгүйчүүдийг хувийн моод дэлгэрүүлэгчид гэж хэлж болно. Таны хувцаслалтыг даган дуурайхад нэг бодлын амархан хирнээ, нэг бодлын хэцүү. Та загварын чиг хандлагыг нэг их ойшоодоггүй хирнээ өөртөө гайхалтай зохицсон хувцаснуудыг олж өмсөж чаддаг. Хамгийн хачирхалтай нь хоорондоо хэзээ ч зохиоцохооргүй элементүүдийг та зохицуулж өмсөж чаддагт байгаа юм. Тиймээс энэ чадвараа сайн ашиглаж эрс тэсийн дүрэмийг сайн мөрдөөрэй. Тэгвэл та үргэлж бусдаас ялгарах болно.

Мэлхий

Зохих өнгө: Сувдан цагаан, мөнгөлөг
Зохицох материал: Торго
Онцлох хэсэг: Энгэр цээж, гэдэс хэвлий
Таны гол имидж: хүзүүний зүүлт, “babydoll” цамцнууд, бүс, богино хүрэм, мөнгөн болон сувдан гоёл чимэглэл
Танд зохих хэв маяг: Спортлог боловч нөгөө талаар романтик стиль
Таны ордонд төрсөн стильтэй одод: Памела Андерсон, Лил Ким, Жессика Симсон, Линдсей Лохан

Зөвлөгөө: Таны зан араншин үргэлж хувьсаж өөрчлөгдөж байдаг учир өглөөд өмсөөд гарсан хувцсаа өдөр голох тохиолдол бий. Та төрөлхийн чадвараа ашиглан загварын тайзан дээр үзэгддэг чамин хирнээ өдөр тутам өмсөж болох хувцсыг олж чадна. Хамгийн гол нь биед эвтэйхэн байдал танд чухал байдаг. Та бол чихэрлэг, бас шорвог эмэгтэй. Хааяа торон цамц, бариу бошинзоор гангарах нь танд гайхалтай зохино.

Арслан

Зохих өнгө: Алтлаг
Зохицох материал: Хуурамч үслэг эдлэл
Онцлох хэсэг: Зүрхэн хэсэг, нурууны дээд хэсэг
Таны гол имидж: ороолт, тренч цув, малгай, алтлаг гоёл чимэглэл, үслэг хүрэм
Танд зохих хэв маяг: Тансаг шик
Таны ордонд төрсөн стильтэй одод: Кейт Бэкинсэйл, Мадонна, Хэлл Берри, Шарлиз Терон

Зөвлөгөө: Та өөрийгөө олз хайхаар гэтэж яваа эрслэн гэж төсөөлөх хэрэгтэй. Та өөрийнхөө эрэмгий, хүчтэй зан төрхийг зөөлөн, ууссан өнгөөөр бага зэрэг далдалж нуугаарай. Та үргэлж тод өнгөөр хувцаславал хүмүүс таниас сүрдэх болно. Гэвч өөрийнхөө төрөлх шинж чанарыг өчүүхэн ч болов ил гаргаж, хурц өнгөний шийдлийг ашиглаж байх хэрэгтэй. Нэг давуу тал нь танд ямар ч дүрэмт хувцсан сайхан харагддаг. Мөн өдөр бүр улаан хивсэн дээр алхах гэж байгаагаас өөрцгүй чамин хувцаславал таны харизм тодорно.

Охин

Зохих өнгө: Бор, боронзон, өтгөн шар /creamy/
Зохицох материал: Ноолуур
Онцлох хэсэг: Хэвлий, гар
Таны гол имидж: бүс, хүйсний ээмэг, чамин бөгж, нарны шил
Танд зохих хэв маяг: Винтаж
Таны ордонд төрсөн стильтэй одод: Бейонс, Шэния Твейн, Пинк, Камерон Диаз, Николь Ричи

Зөвлөгөө: Та энгийн, цэвэрхэн, ухаалаг харагдуулдаг юм бүхэнд дуртай. Ноолууран цамц, газар шороо болон байгалийн зөөлөн дулаан өнгө, эгэл классик даашинз таны сонголт. Энэ төрлийн хувцаснууд бусад ордныхонд хэтэрхий жирийн харагдаж болох ч танд хамгийн тансаг харагдана. Учир нь эд зан араншинд тань зохицдог юм. Байгалийнхаа гоо сайхнаар өөрийгөө гоёх танд таалагддаг. Гэвч хааяа ч болов тодорч байхгүй бол хэнд ч анзаарагдахгүй өнгөрчихөж магадгүй.

Жинлүүр

Зохих өнгө: Цэнхэр, ягаан
Зохицох материал: Сатин
Онцлох хэсэг: Нурууны доод хэсэг
Таны гол имидж: доогуур ухлаадастай цамц, үнэт гоёл чимэглэл, нуруу ил гарсан даашинз, тансаг дотуур хувцас
Танд зохих хэв маяг: Чөлөөт ба элегант хэв маягийн үнэт нийцэл
Таны ордонд төрсөн стильтэй одод: Хилари Дафф, Гвинет Пелтроу, Кетрин Зета Жонс, Гвен Стефани, Аврил Лавин

Зөвлөгөө: Та дэлгүүр хэсэх ажлыг урлагийн түвшинд хийдэг. Элегант бөгөөд гялалзсан, нүд гялбам төрхийг та бүрдүүлж чадна. Алмаз, couture-ийн даашинзууд, гоо сайхны бүтээгдэхүүн, дээд зиндааны хэрэглэлүүд таны дотны найз.
Гэхдээ та нэг талаар зөвхөн өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлэх дуртай. Жишээ нь өөр хэний ч туршиж үзээгүй үс засалт, өөр хэний ч зориглож хийж чадахгүй загварын өөрчлөлтүүд Жинлүүрийхэнд л сонирхолтой байдаг.

Хилэнц

Зохих өнгө: Хар
Зохицох материал: Савхи, арьс
Онцлох хэсэг: Гуя, хөл
Таны гол имидж: өргөгчтэй хөхөвч, хар шилэн трико, шивээс, савхин хүрэм, хар нүдний шил
Танд зохих хэв маяг: Бариу савхин хувцаст хатагтай
Таны ордонд төрсөн стильтэй одод: Жулия Робертс, Деми Мур, Энн Хэттуэй, Келли Озборн

Зөвлөгөө: Секси харагдуулдаг энгийн хувцаснууд танд таалагддаг. Жишээ нь нурууны хотгорыг тодотгодог бариу цамц, хөхийг том харагдуулдаг онгорхой энгэртэй майк гэх мэт. Та нүдээ олонд нэг их битгий харуулаарай. Таны нүд нууцлагдмал байх хэрэгтэй. Учир нь та гаднаа ялдам харагддаг байлаа ч харцыг тань сайн ажиглавал таны дотор оршдог “муу охин” илрэх гээд байдаг.

Нум

Зохих өнгө: Нил ягаан, гүн хөх
Зохицох материал: Ликра /lycra/
Онцлох хэсэг: Ташаа гуя
Таны гол имидж: Өөрт зохисон жийнс, трико, богино юбка, өвдөг давсан урттай гутал, үүргэвч, пүүз
Танд зохих хэв маяг: Хэзээд ч хаашаа ч явахад тохиромжтой хувцаслалт
Таны ордонд төрсөн стильтэй одод: Нелли Фуртадо, Ким Бессинжер, Тайра Бэнкс, Майли Сайрис, Бритни Спийрс, Кристина Агулера

Зөвлөгөө: Адал явдалд дуртай Нумуудын стилийг хоёр ангилдаг. Эхнийх нь спортлог, хоёр дахь нь өдөөгч. Та өмсөөд гарахад хялбар углааш, пүүз, кет тэргүүтэнд дуртай. Мөн хаана ч юунд өмсөж болохоор хувцаснуудад дуртай. Ер нь амар хялбар байдлыг эрхэмлэгчид. Мөн тэд олон төрлийн хувцсыг хольж өмсөх дуртай. Өдөөгчийн төрөлд багтах Брийтни Спийрс секси харагдаж чаддаг хэдий ч хааяа дэндүүлээд болхидуу харагдах гээд байдаг талтай. Заримдаа Нумууд үүн шиг байдалд ордог.

Матар

Зохих өнгө: Хар, ойн модны ногоон
Зохицох материал: Шоотой материал
Онцлох хэсэг: Өвдөг, арьс, шүд
Таны гол имидж: Уулын гутал, уруулны бальзам, савхин бээлий, эртний эдлэл
Таны ордонд төрсөн стильтэй одод: Кейт Мосс, Дидо, Аманда Пийт

Зөвлөгөө: Хүний нүдэнд өртөөд байхааргүй хувцсыг тэд ихэвчлэн сонгодог. Хичээл зүтгэл шаардаад байхааргүй стильд дуртай. Тиймээс ч та үсээ хойноо нэг боогоод, нүүрээ будаагүй байсан ч үзэсгэлэнтэй, дур булаам харагдаж чаддаг. Энэ нь ч таны стиль. Та цулгай өнгөтэй хоолойтой цамцанд дуртай. Цэвэрхэн, шинэхэн, тохь тухтай, нүдэнд дулаахан л бол ямар ч хувцсыг та голохгүй.

Хумх

Зохих өнгө: Хөх ягаан
Зохицох материал: Жийнс
Таны гол имидж: богино бошинз, этгээд гоёл чимэглэл, үдээстэй гутал, саравчтай малгай, бугуй хамгаалагч
Онцлох хэсэг: Бугуй, шилбэ
Таны ордонд төрсөн стильтэй одод: Женнифер Энистон, Опра Винфри, Шакира, Парис Хилтон

Зөвлөгөө: Хумх бол эв найрамдал, нөхөрлөлийн бэлэг тэмдэг. Та маш нийтэч, “олонтой” бүсгүй. Трапецан жийнсэн дээр өндөр өсгийт өмсөөд, цулгай цамц, нэг боосон үстэй гадагшаа гарах нь бусад хүмүүсийн хувьд уйтгартай. Харин таны хувьд тийм биш. Та их түгээмэл хувцасладаг нэгэн. Гэхдээ өөрийн гэсэн төрхийг бүрдүүлэх чимхлүүр гялбааг стильдээ хачирлаж өгөхөө мартуузай.

Загас

Зохих өнгө: Далайн ногоон, хөх ягаан
Зохицох материал: Резинен
Таны гол имидж: хумсны будаг, шивээс, савхин болоод торон эдлэл, бүжгийн шаахай
Онцлох хэсэг: Хөл
Танд зохих хэв маяг: Загварлаг бөгөөд урлагийн салбарын хүнийх шиг хувцаслалт
Таны ордонд төрсөн стильтэй одод: Синди Кроуфорд, Жессика Бийл, Эва Лонгориа, Дрю Берримор
Зөвлөгөө: Загасны ордныхон бол сахиусан тэнгэрүүд. Тэд дулаахан, зөөлөн өнгөөр хувцаславал зохилтой. Чамбай бөгөөд зураач эсвэл жүжигчин шиг стиль танд тохирно. Зохион байгуулалт сайтай, нэг ч илүү, дутуу зүйлгүй ухаалаг төрхийг та бүрдүүлдэг. Таны хумс, үс хоёр хэзээ ч эмх замбараагүй байдаггүй. Хааяа ч болов хэв маягаа эвдэж, тод өнгө, содон шийдлийг сонгож байгаарай.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих