Даргын суудалд дуртай Ц.Энхбаяр НЭМГ-ын даргад нэрээ дэвшүүллээ

12831_767ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байсан Ц.Энхбаяр Нийслэлийн эрүүл мэндийн газрын (НЭМГ)-ын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж бүртгүүлсэн байна.

НЭМГ-ын даргын албан тушаалд нэр дэвшиж буй хүн шүүхээр ямар нэг маргаан, нэхэмжлэгч, хариуцагчаар татагдаагүй байх шаардлагатай. Тэгвэл Ц.Энхбаярын хувьд ГССҮТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа олон хүнийг ажлаас нь хууль бусаар халсан, албан тушаал бууруулсан гэх маргаанд хариуцагчаар татагдан Захиргааны хэргийн шүүхэд дуудагдсан билээ.

Тэрбээр Эрүүл мэндийн сайдыг шүүхэд өгч, ажлаас үндэслэлг үй чөлөөлөгдсөн хэмээн гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүл мэндийн сайдын талд гарсан. Гэвч Ц.Энхбаяр давж заалдах гэж байснаа больж, НЭМГ-ын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэнэ. Харин ГССҮТ-ийн захирлын албан тушаалд түүний эгч, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж буй Ц.Анхтуяа өрсөлдөхөөр болж буй ажээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=12831


URL:

Сэтгэгдэл бичих