“Өгөөж чихэр боов” ХХК-ийн туслах ажилтан зуурмагны машинд гэмтжээ
Үндэсний нэртэй томоохон үйлдвэрлэгч хүнс талх нарийн боовны “Өгөөж чихэр боов” ХХК-ны үйлдвэрийн байранд өнгөрсөн амралтын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм хангаагүйгээс болж харамсалтай хэрэг гарчээ.
Тус үйлдвэрийн технологийн ажилтан СХД-ийн 10 дугаар хороонд оршин суух 26 настай эмэгтэй Т гэгч нь зуурмагны машин гацахаар нь засах гэж оролдож байгаад тасдагч тахир төмөрт баруун гараа гэмтээсэн ноцтой осол гарсан байна.
Ажилтанг нилээд хүнд бэртэл авч ГССҮТ-ийн Гар сарвууны тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ба үйлдвэрлэлийн осол гарсан уг хэргийг СХД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм байна.
FACT.MN
URL: