160 дугаар цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдээс мөнгө татдаг байжээ

bf97847e4b54491abigМХЕГ-аас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж байгаа юм. Шалгалтын явцад нийслэлийн Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг зарим эцэг эхчүүдээс бэлэн мөнгө хураан авч байгааг шалгаж өгөх хүсэлт ирсэний дагуу хянаж үзэхэд Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7–т заасны дагуу хуульд заагаагүй төлбөр хураамж авсан болох нь тогтоогдсон тул 2014 оны дөрөвдүгээр сарын 05-ны дотор буцаан олгох шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийн дагуу тус цэцэрлэгийн удирдлага хууль бус хураан авсан бэлэн мөнгийг эцэг эхчүүдэд буцаан олгож, цаашид хууль бус төлбөр хураамж авахгүй байхыг нийт багш нартаа үүрэг болгосон байна.

Тус цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн хурлаас бүлгүүдийг камержуулах санаачлага гаргаж, нийт 320 хүүхдээс 226 нь дэмжсэн санал гаргаснаас 97 хүүхдийн эцэг эхүүд бэлнээр 2,788,000 төгрөгийг эцэг эхийн зөвлөлд хураалгасан байжээ. Цаашид эцэг эх, асран хамгаалагчдаас хуульд заагаагүй төлбөр хураамж авахгүй байх, байгууллагынхаа үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтаа сайжруулахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийт цэцэрлэгийн удирдлагуудад зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих