Америкт гаж донтой хөгшдийг асрах нь хамгийн өндөр цалинтай ажил байсан тухай Монгол залуугийн яриа

asrahАмерик орон монголчуудын хувьд мөрөөдлийн улс болоод удаж байгаа билээ. Чадалтай нэг нь тэндээ хөлөө олоод амьдарч байгаа бол учраа олохгүй зарим нь урвуухан явдаг гэнэ. Ялангуяа сүүлийн үед эдийн засгийн хямрал болсонтой холбогдуулан ажилчдаа, тэр тусмаа эхний ээлжинд гадаадын цагаачдыг халсан нь хэдэн монголчуудыг маань тойрсонгүй. Ийм хоолоо залгуулахын тулд тэд ямар ч ажил хийхээс буцахгүй болсон гэнэ. Өмнө нь монголчууд нэг их ойшоож үздэггүй байсан өндөр настан асрах ажлыг эр эмгүй хийх болжээ. Гэтэл энэ ажил нь хүн татгалзахаас өөр аргагүй байдалд оруулдаг тухай тус улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн Г.Нямдаваа гэх залуу ийнхүү ярьсан юм.

 

-Америкийг зориод хэдэн жил болоод ирсэн бэ?

-Ажлын шугамаар америк гараад тэндээ харлаад үлдчихсэн.

Тэнд очсон хүн болгон Америкийг аз жаргалын орон мэтээр яриад байхаар чинь залуу хүний хорхой өөрийн эрхгүй асна биз дээ. Тэгээд л боломж гарангуут нь тэнд бултчихсан. Эхний үед таньж мэдэх хүнгүй, хэл ус муутай хүн чинь ёстой юун аз жаргалаа мэдрэх. Уйлахаас наахнуур болж байж, хэдэн хар ярианы үгтэй боллоо. Монголчууд олноороо амьдардаг гэх Чикаго руу очлоо. Тэнд монголчууд олон байдаг учир ажил амар олдохгүй. Хааяа нэг цагийн ажил олж хийчихээд дөнгөж данган хоолны мөнгө олно. Гэтэл нэг өдөр хамт өрөө түрээсэлж байсан ах маань “Би сониноос нэг зар уншлаа. Цалин гайгүй юм байна. Хоёулаа очиж сонирхох уу?” гэхээр. нь очтол 82 настай өвгөнийг асрах ажил байв.

 

-Эрэгтэй хүнийг ч голохгүй авна гэсэн юм уу?

-Хүн асрахад заавал эмэгтэй хүний хэрэг үнэндээ байхгүй. Дэлгүүрт хоолыг нь захиал-чихад хэдэн минутын дараа авчраад халаагаад өгчихнө, цаг нь болохоор эмийг нь уулгачихна, дээшээ доошоо өргөж, буулгаж, салхинд гаргана, хоол ундыг нь супермаркетаас авчирна, бие нь эвгүйрхвэл эмнэлэг рүү утасдаад эмчийг нь дуудчихна. Ингээд бодохоор хүч тэнхээ шаардсан ажил байгаа биз дээ. Өнөө өвгөн чинь бид хоёртой жаахан ярилцаж байгаад нөгөө ахыг маань ажилд авахаар болсон юм.

 

-Хүн асрахад тийм өндөр цалин авах уу?

-Америкт ажлын хөлс цаг нь 8-12 долларт хэлбэлздэг. Зарим бүс мужаасаа хамаарч, үүнээс бага ч байдаг, зарим нь их байдаг биз. Харин Чикагогийн ханш иймэрхүү. Тэгэхээр өдөрт дор хаяж 12 цаг ажиллаж байж 100 орчим доллар авна. Гэхдээ ийм ажил олдох нь ер нь ховор доо. Харин хүн асрах ажил бол бусад ажлуудтай харьцуулахад цалин өндөртэй. Гэхдээ бас ялгаа бий. 70-80 настныг асрах бол арай бага, өдөрт 80-100 доллар байх бол 80-аас дээш настных 50 доллараар илүү байх жишээтэй. За тэгээд бүр өндөр настай, өөрөө босч сууж чадахгүй тэр чигээрээ асрамжинд орсон хүнийх бол бүр өдрийн 250 доллар хүрэх тохиолдол бий. Тиймээс америкт хамгийн өндөр цалинтай ажил нь монголчуудын хувьд хөгшид асрах. Хамгийн гол нь хүн асрахаар зарлага гардаггүй. Тэр айлдаа амьдраад, хоол ундаа тэндээ идчихнэ. Хүүхдүүд нь байх боловч ирж асарна гэж байхгүй. Тусдаа амьдралаа хөөгөөд явчихдаг. Манайхан өндөр настай эцэг эхээ асрах ёстой гэж боддог бол Америкт хөгшид нь үр хүүхэддээ гай болохгүй гэсэн үзэлтэй.

 

Ядуухан нэг нь насныхаа эцэст шууд асрамжийн газраа очдог бол арай чинээлгүүд нь ингэж хүнээр асруулж гэртээ байдаг. Хүүхдүүд нь долоо хоногт нэг удаа биеийг нь асуувал их юм. 14 хоногт нэг удаа ирээд хоол ундыг бүгдийг нь аваад өгчихнө. Тэгэхээр зарлага гаргахгүйгээр цалингаа цуглуулах боломжтой ажил бол өндөр настан асрагч.

 

-Танил ах чинь тэгээд хэр асрав даа?

-Дүүрэгтээ томоохон алба хашиж явсан 82 настай америк хөгшний гэрт бараг л тэр өдрөө нүүж очсон. Өдрийн хуваарийг хүүхдүүд

нь гаргаад өгчихдөг юм билээ. Өнөөх ах маань тэр хуваариар нь асарч эхэлсэн ч багагүй хөглөжээ. Манайхан л болсон хойно хоол хийж чадахгүй. Маргааш өдөр нь өвгөнд сайхан тостой цуйван хийж өгчээ. Гэтэл өнөө өвгөн чинь уг нь амтыг нь гайхаад таваг дүүрэн идчихсэн чинь орой нь ёстой баларсан. Гэдэс ходоодонд нь хурцдаад, чацга баасандаа холилдоод, цэвэрлэх гэж сандарсан байгаа юм. Үүний дараа бас хэд хэдэн удаа хоолыг нь тааруулж чадахгүй гүйлгүүлж, бөөлжүүлсэн удаатай. Гэвч өвгөн түүнийг явуулах дургүй байсан юм байлгүй, хүүхдүүдтэйгээ яриад хажуугийн дэлгүүрээс савласан бэлэн хоол захиалж  авчруулдаг болсон. Тэгээд л халаагаад өгчихнө. Бай-шингаас нь гаргаж салхи-луулахад явдал байхгүй. Хоёр давхар байшинтай боловч тэргэнцэртэй хүн буулгах зориулалттай цахилгаан  шат  маягийн юм гэрт нь байгаа. Түүгээр дээш доош нь зөөчихнө. Харин долоо хоногт нэг өдөр амарна. Энэ өдрөө цагийн гэрийн асрагч авчихдаг. Тэр үед нь би очиж америк хөгшдийг асрах дадлага хийж байсан юм. Ерөнхийдөө их боломжийн ажил боловч бас хүний санаанд оромгүй зүйл бас байна.

 

-Тэр нь юу вэ?

-Би Чикаго хотын зах “Харли”  дүүрэгт Смит гэдэг 75 настай өвгөнийг асрах юм болов. Долоо хоногт 1000 долларын цалин гэдэг бол монголчуудын хувьд их мөнгө. Хэл ус маань гайгүй болчихлоо. Гэрийн үйлчлэгч хийгээд ирэхээр ярианы хэллэг сайжирч байна. Тэгээд нэг удаа өвгөнийг усанд ормоор байна гэхээр нь өргөж аваачаад ваннд оруулав. Толгойг нь угаачихаад, нуруу, гэдсийг нь угааж байтал гараа доошоо явуул гээд байна. Эрхтэнээ угаалгах гэж байгаа юм болов уу гээд угааж өгтөл “Барь, чанга бариад хөдөлгө” гэдэг    байгаа.    Тэгснээ “Чи наадахаа хөдөлгөөд өг, би чамд хувиасаа 100 доллар өгье” гэлээ. Өвгөний эрхтнийг оролд-сон боловч нөгөөх нь ерөөсөө ажилд ороогүй. Тэгсэн хэрнээ Смит өвгөн “Сайн байна, намайг усанд оруулах тоолондоо ингэж байгаарай. Харин энэ талаар манай хүүх-дүүдэд хэнд ч хэлж болохгүй шүү!” гээд хадгаламжнаасаа 100 доллар өгдөг болов. Бодвол залуу цагаа санасан юм уу даа.

 

-Тэр өвгөнийг хэр удаан асарсан бэ?

-Би гурван сар гаруй өвгөнийг асарсан. Усанд оруулна, салхилуулна, хуруу хумсыг нь авч өгнө, өдөр болгон үсийг нь гурван удаа самнаж, тосолж, хүүхэд арчлахаас наагуур явна. Сардаа 4000 доллар, Смит өвгөн тусдаа 500 доллар өгнө гэдэг чинь над шиг хараар ажиллаж байгаа хүнд их мөнгө шүү дээ. Нэг удаа усанд оруулчихаад биеийг нь арчиж байтал өвгөн “Чи миний эрхтнийг амандаа хийгээч. Чамд 500 доллар өгье” гэж хуцдаг байгаа. Тэрнээс болоод бид хоёрын харьцаа муудсан. Салхинд гаргах гэж өргөж байгаад өвгөний зүүн мөрийг нь мулталчихлаа. Тэгээд ер нь хэврэг ястай болсон хүнийг хэвтэрт оруулах юм шиг байна гэж бодоод ажлаа хүлээлгэж өгсөн. Охин нь өөр хотод, хүү нь Чикагод амьдардаг мөртлөө хоёр долоо хоногт нэг удаа аав дээрээ ирнэ. Монголчууд шиг чин сэтгэлээсээ зцгийгээ  асаръя гэж бодохгүй, зүгээр л үхэх цагийг нь хүлээж байгаа юм шиг санагдсан.

 

-Үүний дараа ямар ажил хийсэн бэ?

-Монголчуудын ярьж байгаагаас дүгнэлт хий-хэд мөнгө цуглуулах боломжтой ажил нь өндөр настан асрах ажил гэдгийг ойлгосон. Тэгээд өглөөний 04 цагт гарда( “Чикагогийн  мэдээ” сонин олж аваад ажлын зар шүүрдэж байтал 68-тай эмээг асрах хүн хэрэгтэй байна гэсэн зарлал оллоо. Хаягийн дагуу яваад очсон. Өнөо Гэсс Ричард гэх эмээд би их таалагдаж байгаа бололтой “good good” гээд байсан нь цаанаа нарийн учиртай байсан юм билээ. Гэсс эмээ бол тэгтлээ хүний гарт орчихоогүй хүн. Өдөртөө ганцаараа  байхаар уйддаг бололтой хань татаж л эрэгтэй асрагч авсан юм шиг санагдаж байв. Өөрөө гараад сал-хилчихна, зарим үед Гэсс эмээ хоолоо хийгээд идчихнэ, ганц гэм нь өнгөрсөн явдлаа мартаж санаад байдаг. Найман цагийн зайтай эм, бэлдмэлээ уухаа март-чихна, гэрлээ унтраах-гүй, хаалгаа түгжихгүй, плиткаа унтраахгүй гэх мэт. Өдөрт гурван удаа эм уух ёстой. Тэр нь нунтаг цагаан эм байх бөгөөд заавал намайг амандаа өгөхийг шаардана. Тэгээд өгсний дараа Гэсс хөгшин “Чи миний уруул дээр үнс!” гэж гуйна. Эхлээд би сайн ойлгохгүй намайг л үнсэх гээд хошуу амаа цорвойлголоо гээд  хацраа  өгтөл  нүүр лүү алгадаж, “Чамайг чөтгөр ав!” гэж хараагаад охиндоо энэ талаар ховложээ. Охин нь ч эхийнхээ гаж донг хүлээн зөвшөөрдөг тул “Ноён Нямаа та манай эхийг бүү гомдоогоорой. Бид таны цалинг хоёр сарын дараа нэмнэ гэж амласан шүү” хэмээн анхаарууллаа.

 

Ингээд Гэсс эмгэнд эм өгсний дараа уруул амыг нь озон үнсдэг болов. “Та яаж байгаа юм бэ?” гэхээр “Эмний гашуун амтыг нь дарж байна” гэж хариулна. Тэгээд эмийг нь өгчихөөд уруул дээр нь үнсэхээр өөдөөс тас тэвэрч, миний гарыг бариад банзал доогуураа шургуулан өнөөх рүүгээ хийчихээд өөрийгөө таалуулах гээд зүтгэнэ. Арьс мах нь шулбайчихсан юм байж заримдаа телевизээр эротик кино үзэж сууснаа гуя, хөхөө ил гаргаад “Би сайхан харагдаж байна уу?” гэнэ. Тэгэхээр нь “Та бол үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй, лусын дагина” гэж хэлэхэд хүүхэд шиг баярлана. Эмгэний хүсэлтээр сард нэг удаа секс хийх болов. Цалин маань ч нэмэгдлээ. Зургаан сарын дараа Гэсс эмгэн надад дур-лаад “Хоёулаа гэрлэе” гэлээ тэгэхээр нь би “Аавын бие муудсан Монгол буцлаа” гээд бултчихсан. Ер нь гэртээ асруулж байгаа америк хөгшдийн 80 хувь нь сэтгэцийн өвчтэй, гаж донтой байдаг юм билээ. Тэднийг хөгшдийн асрах газар хүлээж авахгүй учраас өндөр хөлсөөр асрагч авдаг гэх яриа нь үнэний ортой.

 

Эх сурвалж: Одоо цаг сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 August 2015

Амьдралаа дээшлүүлэх гэж юм юм үзэж явах юм даа Монголчууд минь. Болгоомжтой л байгаарай. Наадуул чинь юу ч хийж мэдэх галзуунууд шүү

Нэр: зочин Огноо: 8 May 2018

Хэцүү ч юм даа. Эмэгтэйчүүдэд бүр янз бүрийн юм тохиолддог өвөө нартай унтах гэх мэт заваарсан юм мөнгөнөөс болж

Сэтгэгдэл бичих