Хөлгийн ахмадыг бүх насаар нь хорихыг иргэд шаарджээ

425 зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц живж маш олон хүүхдийн амь нас эрсдсэн харамсалтай үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон. Хөлгийн ахмад хүүхдүүдийг хөдөлгөөнгүй зогсож байгаарай гэж хэлчихээд, өөрөө хамгийн эхний ээлжийн аврагдсанд түүнийг хүн бүр буруутгаж байгаа юм. Хөлгийн ахмад хүн осол болсон тохиолдолд бүх зорчигчдоо буулгаж, өөрөө хамгийн сүүлд гарах, эсвэл хөлгийнхөө залуурыг бариад нэр төртэйгөөр нас барах ёстой гэсэн бичигдээгүй хууль байдаг. Гэвч 69 настай Ли Жон Сок амьд үлдсэн учраас түүнийг хэрэгтнээр татаж, баривчилжээ. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг насаар нь хорих ял оноож магадгүй тухай мэдээлж байна. Аврах багийнхан живсэн хөлөг онгоцонд нэвтэрч чадсан ч, харамсалтай нь нэг ч амьд хүн үлдээгүй байжээ. Тэд онгоц бүрэн живэхээс өмнө 179 хүний амь насыг аварсан юм.

hunnu


URL:

Сэтгэгдэл бичих