Монголчуудын ялалтын үндэс нь бороо
Чингис хаанд, цэргүүд залгамжлагчид нь хэрхэн дэлхийн талыг, тэр дундаа Оросыг эзэлсний нууцыг Америкийн эрдэмтэд нээжээ. Талын нүүдэлчдийн ялалтын үндэс нь бороо хур элбэг байж, өвс ногоо сайн ургасантай холбоотой гэж Колумбийн их сургуулийн эрдэмтэд дүгнэснийг “Интерфакс” агентлаг дамжууллаа.
Тал нутагт бороо ахиу орж, мал сүрэг нь тарга тэвээрэг сайн авсан үед Чингис хааны их цэрэг аян дайнд мордож, дэлхийн талыг эзлэн сүр хүчээ гайхуулж байсан. Харин цас ихтэй, хаврын тарчиг цагт мал сүргээ адгуулан эх нутагтаа амьдарч байсан тухай шинжлэх ухааны “РNAS” сэтгүүлд бүр тодорхой бичжээ.
Эрдэмтэд 1995 оноос хойш манай улсад амьдарч цаг уурын өөрчлөлт нь монголчуудын байлдан дагуулалтай холбоотой эсэхийг судалсан байна. Тэд эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотын орчимд судалгаа, шинжилгээгээ явуулжээ. Хотоос хойд зүгт 8000 жилийн өмнө дэлбэреэн галт уулын ойролцоо газраае 17 мод хөрөөдөн цагиргийнх нь хэмжээг тоолсон байна. Хэмжилтийн дүнд 1211-1230 онд талд их хэмжээний бороо, хур тунадас орж байсныг тогтоожээ. Өвс ногоо сайн ургаж байсан нь мал сүрэг тарга тэвээрэг авах, тоо толгой нь улам өсөхөд сайнаар нөлөөлсөн байна. Ингэснээр Монголын нэг цэрэг дээд тал нь таван морьтой болж алс холын замыг богино хугацаанд туулж, зорьсон газраа хүрэхэд ямар ч асуудалгүй болжээ.
Мөн 1260-1266 онд тал нутагт эрс хүйтэрсэн нь нийслэл Хархорум хот уруудан доройтох үетэй давхцаж байгааг эрдэмтэд тогтоосон байна. Энэ үед Чингис хаан эээнт гүрнээ хүүхдуүддээ хэдийнэ хувааж өгөөд байсан бол ач хүү Бат нь Москва, Рязань, Владимирыг өмнөө сөгдүүлж улмаар өнөөгийн Польш, Чех, Унгар, Хорват, Болсни, Серби, Болгар зэрэг Европын олон орныг эрхшээлдээ оруулаад байжээ.
Америкийн эрдэмтэд судалгаа, шинжилгээгээ цааш үргэлжлүүлэхэд шаардагдах 1.4 сая ам.долларын санхүүжилт аваад байна. Ингэснээр өмнөх дүгнэлтээ бататгах боломжтой болох юм. Цаг агаарын өөрчтөлт хүн төрөлхтөний түүхэнд ямар ул мөрөө үлдээсэн, харилцан хамааралтай эсэхийг судалж тогтоох нь тэдний зорилго, 4000 жшгайн тэртээ болсон их ган Энэтхэгийн Мохенжо-Даро, Харапп соёл иргэншлийг устгаж, улмаар Ромын эзэнт гүрэн нуран унахад нөлөөлсөн тухай Gazeta.ru сайтад бичсэн байна.
Н.ТУУЛ
URL: