“Монголын сайтын холбоо” улс төр, нийгэм, эдийн засгийн нэгдсэн судалгааг эхлүүллээ
“Монголын сайтын холбоо” нь өөрийн гишүүн, дэмжигч сайтуудаар Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нэгдсэн судалгааг эхлүүллээ.
Энэхүү судалгаа нь 2011 оны эхний хагаст Монгол оронд гарсан улс төр, нийгэм, эдийн засгийн судалгааг гаргаж олон нийт, нам, улс төр судлаачдад зориулан гаргаж байгаа бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сонгуулийн хуулийн дагуу Монгол орны өнцөг булан бүрээс иргэдийн итгэл хүлээн санал авч төрийн эрхийг барьж байгаа УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн байгууллагуудын зүтгэлтнүүдэд эрхэм сонгогч та өөрийн дүнг тавих таатай боломжийг олгож байна.
Судалгаа нь хэд хэдэн хэсэгчилсэн байдлаар явагдах бөгөөд эхний өдрүүдэд УИХ-ын тойрогт улс төрчдийг сонгогдсон болон, тухайн орон нутаг тойрогт илүү танигдаж ард түмний саналыг түлхүү авч байгаа хэсгүүдэд хуваан явуулах юм.
Хоёр дахь хэсэгт Монголын ТОП 11 улс төрчийг нэрлэн эдийн засагтай холбоотой олон нийтийн санал асуулга явуулах бөгөөд нийслэл Улаанбаатар, хөдөө орон нутаг, гадаадаас санал өгч байгаа хэлбэрүүдийг ялган харуулах юм.
Монголын улс төрийн намууд болон Монголын ТОП улс төрчдөд гадаадад амьдардаг Монголчууд маань үнэлэлт дүгнэлтээ өгөх таатай боломжийг энэхүү судалгаа олгож байна.
Та саналаа www.analyze.mn сайтаар өгөх буюу үүрэн утасны мессежээр 15 05 06 тусгай дугаарт өөрийн дэмжиж байгаа улс төрчид саналаа өгөөрэй. Судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99 09 87 05, 88 08 00 00 дугаарын утсаар лавлаарай.
Эрхэм хүндэт Монгол улсын иргэн та бүхэн тэргүүлэх интернэтийн сайтуудаар нэгэн зэрэг явагдаж байгаа судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
Таныг хүндэтгэсэн “Монголын сайтын холбоо”
URL: