Монголын Үндэсний бөхийн холбоо Б.Гончигдамбыг хохироосоор байна уу?
Монгол Улсын Гарьд Б.Гончигдамбын эрх ашгийг Монголын Үндэсний бөхийн холбоо хохироож байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед цахим ертөнцөөр тархах болов. Учир нь, түүнийг их шөвөгт буюу шөвгийн дөрөвт үлдэн барилдах үед учраа бөхчүүд нь бүдүүлэг хандан биед нь халдаж, ямар нэгэн байдлаар гэмтэл, бэртэл учруулаад байна хэмээн бөх сонирхогчид болон түүний барилдааныг үзэх дуртай үзэгчид ийнхүү шүүмжилж байгаа ажээ.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л өнгөрсөн Цагаан сарын барилдаанд Улсын харцага Ц.Содномдорж Б.Гончигдамбатай барилдахдаа бүдүүлэг үйлдэл гаргасан билээ. Тодруулбал, Со харцага барилдааны төгсгөлд өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарын мөр тохойн үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан хэмээн МҮБХ-ны тэргүүлэгчид үзэж харцагын заал, танхимын барилдаанд барилдах эрхийг дөрвөн сарын хугацаагаар хассан байгаа. Ийнхүү заал, танхимын барилдаанд Гарьд Б.Гончигдамбыг ямар нэгэн байдлаар хохироохгүй байхыг эсэргүүцэн зургийг шэйр хийж тараажээ.

Эх сурвалж www.wikimon.mn
URL: