“Давхар дээл”-ийг маргааш хэлэлцэнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш хуралдаж Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн саналаар Ерөнхий сайдаас гадна үндсэн чиглэлийн дөрвөн яамны сайд УИХ-ын гишүүн байж болох заалтыг тусгаад байна. Мөн зарим гишүүн дээрх хуулийг ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх санал гаргасныг УИХ-ын чуулганаар санал хураагаад дэмжсэн юм. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороогоор хийж, ирэх пүрэв гаригийн чуулганаар батлахаар төлөвлөжээ.
URL: