BSB-ийн барилга дээрээс төмөр унаж, ноцтой осол гарах шахлаа
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “УБ хивс” компанийн хажууд баригдаж буй “БСБ мегамолл”-ийн барилгаас төмөр унаж, зам дээр ноцтой осол гарах шахжээ. Ослын газарт хүн гэмтэж бэртээгүй тул компанийнхан унасан төмрүүдийг холдуулж, ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Мөн замын нэг эгнээг хааж, жолооч зорчигчдыг болгоомжтой явахыг сануулж байлаа.
Дээрх барилга автобусны буудлаас холгүй, автомашины туслах замын хажууд байрладаг тул аюулгүй ажиллагааг сайтар мөрдлөг болгох учиртай юм. Компанийн ажилчдын хэлж байгаагаар барилгын хамгаалалтын торон дээр краны өргөж явсан эд зүйл унаснаас үүдэж доош олон тооны төмөр, тор унаж, гадаа хашааг хүртэл эвдэлсэн байна.
Барилга ирэх долдугаар сард ашиглалтад орох бөгөөд хэдийгээр барилгын улирал болон цаг хугацаанд хавчигдаж байж болох ч аюулгүй ажиллагаа түрүүнд байх ёстой гэдгийг олон осол аваар, гарз хохирол бидэнд нотолсон билээ.
Т.Бэх
- See more at: http://society.time.mn/content/44349.shtml#sthash.3HqecSWx.dpuf
URL: