Н.Энхбаярыг ирвэл энхэрийг нь баривчлана гэв үү

цолмонӨнөөгийн улс төрийн эргэн тойронд хэл ам тасрахгүй байгаа гэж хэлж болохоор байна. Тэр дундаа МАХН-ынхан өөр хоорондоо хөлөө жийлцэн нэг нэгнийгээ намаасаа хөөн элдэвлэж байгаа. Дээрээ удирдлагаа алдсан тэдний хувьд эгээ л үүрээ эвдлүүлсэн шоргоолж лугаа аяглах агаад үе үехэн нам доторх асуудлынхаа талаар намын дарга БНСУ-д эмчлүүлж багйаа Н.Энхбаярт алтан хошуу өргөхөөр БНСУ-ыг зоридог болсон.

Саяхан л гэхэд намаараа шахуу БНСУ-ыг зорьж даргадаа Монголд өрнөж байгаа улс төрийн байдлыг өргөн мэдүүлээд ирсэн.

Хэдийгээр МАХН хамтарсан засгийн газарт орсон ч тэдний УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл, МАхн-ны хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр зэргийг Засгийн газрын тэргүүнээс эхлээд л үл тоодог. Энэ нь эгээ л шоовдор хүүхэд шиг улс төрд амьдарч байгаагийн тод жишээ. Үүнийг намыг гишүүд бүгд л хэлж ярьдаг чиймэрхүү булангийн суудалдаа суусаар хоёр жилийн нүүрийг үзсэн.

Харин сүүлийн үед ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ирэх гэж байгаа талаар мэдээлэл цацагдах болсон бөгөөд Эх орондоо ирж улс төрд оролцоно хэмээн хэвлэл, цахим ертөнцөөр шуугих боллоо. Харин энэхүү мэдээллийн дагуу зарим хэвлэлээр Н.Энхбаярыг эрсэн тохиолдолд түүний эхнэр О.Цолмонг барьж хорино гэсэн бор шувуу нисэх боллоо. Гэвч одоогоор баттай эх сурвалж байхгүй талаар ганц нэг учир мэдэх хашир хүмүүс ярьж байгаа аж.

 

 

Чой /bolod.mn/

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих