“Хөх туна загас” далайн гүнд ажиллаж байна

490207383Далайн гүнд Малайзын сураг тасарсан нисэх онгоцыг хайх үүрэгтэй “Хөх туна загас” шумбагч аппарат 7 дахь удаагийн эрлийн ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд ирэх 5-7 хоногт далайн гүний гол бүсэд хийх эрлийн үүргээ биелүүлэх боломжтой гэж 19-ны өдөр Австралийн нэгдсэн зохицуулалтын төвөөс мэдэгджээ.

19-нд Малайзын сураг тасарсан нисэх онгоцыг далайгаар буюу агаараас хайх олон улсын эрлийн үйл ажиллагаа үргэлжиллээ. Хайх далайн бүсийг Австралийн Тэнгисийн аюулгүй байдал хариуцсан газар тогтоосон бөгөөд 50.2 мянган ам дөрвөлжин км талбайтай байна. Мөн өдрийн үйл ажиллагаанд 11 цэргийн нисэх онгоц,
12 усан онгоц оролцжээ.

Мөн өдөр, Малайзын Батлан хамгаалахын сайд, Зам тээврийн яамны сайдын тушаалыг орлон гүйцэтгэж буй Хишамуддин Куала Лумпурт болсон хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ, эрлийн хүрээг багасгасан. “Хөх туна загас” шумбагч аппарат ирэх долоон хоногт Өмнөд Энэтхэгийн далайн ёроолын зангилаа бүсэд хийж буй эрлээ дуусгах болно. Хэрэв онгоцны хэлтэрхийг илрүүлж чадахгүй бол бусад арга хэмжээ авах буюу өөр төхөөрөмж ашиглаж үргэлжлүүлэн хайна гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих