АНУ Сирийн босогчдод зэвсгээр туслана

сирАНУ, Саудын Арабын эрх баригчид Америкт үйлдвэрлэсэн танк эсэргүүцэгч пуужингийн цогцолборыг Сирийн сөрөг хүчинд нийлүүлэхээр болжээ. Одоогоор энэ зэвсгийг Сирийн босогчдын “Харакат Хазм” бүлэг хүлээж аваад байгаа аж. АНУ зөвхөн итгэлтэй, аядуу үзэлтэй босогчдын бүлгүүдэд танк эсэргүүцэгч нийлүүлэх бодолтой байна.

Холбоотнууд Иордан, Туркээр дамжуулан Сирид зэвсэг нийлүүлж байгаа аж. АНУ-ын Тусгай алба цаашдаа Сирийн босогчдод орчин үеийн хүчирхэг зэвсэг нийлүүлэхийн тулд “судалгаа хийж байна” хэмээн зарим эх сурвалж мэдээллээ.

 

 

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих