Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг баривчилна гэнэ үү
Улс төрийн халуухан үйл явдал ид өрнөж буй энэ үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ирэх гэж байгаа талаарх мэдээлэл илүү цацагдах боллоо. БНСУ-д эмчлүүлжбуйН.Энхбаярудахгүй эх орондоо ирж улс төрд оролцоно хэмээн цахимертөнцөөр шуугиж байна. Ер нь МАХН-ынхан дотроо учраа ололцохгүй байсаар удаж байна.
Намын дарга нь гадаадад эмчлүүлэхээр явсан хойгуур МАХН-ынхан нэг нэгнээ намаасаа хөөж дотроо хөлөө жийлцэж байгаа. Тиймдээ ч намын гишүүд нь юм л бол намын дарга Н.Энхбаяртаа хов зөөж гүйдэг болсон. Саяхан МАХН-ынхан бараг бүгдээрээ БНСУ-ыг зорьж намын даргатайгаа уулзаж, нөхцөл байдлаа танилцуулаад ирсэн юм даг. МАХН хамтарсан Засгийн газарт гар нийлж ажиллаж байгаа боловч хачир дээрээ шоовдордлогдсон хүүхэд шиг байсаар ирсэн. Үүнийг ч намын гишүүд нь үргэлж хэлдэг.
Хэдий хамтарч ажиллана гэж Засагт орсон МАХН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл болоод МАХН-ын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын тэргүүнээс эхлээд үл тоомсорлодог. МАХН иймэрхүү буланд шахагдсан байдалтайгаар бараг хоёр жил гаруй явлаа. Тэдэнд засагт хамтарч буй гэдэг нэрнээс өөр юу ч байхгүй. Тиймээс МАХН-ын гишүүд намын дарга Н.Энхбаярыгаа хурдан ирж энэ асуудлыг зохицуул хэмээн үг дайдаг.
Н.Энхбаяр ч улс төрийн нөхцөл байдлыг мэдээж ойлгож ирэх гэж байгаа боловч зарим нэг хэвлэлээр Н.Энхбаярыг ирсэн даруйд нь баривчилна гэж нэг хэсэгтээ шуугиж байсан. Тэгвэл саяхан зарим нэг хэвлэлээр Н.Энхбаярыг Монголд ирсэн тохиолдолд түүний эхнэр О.Цолмонг барьж хорино гэсэн бор шувуу нисч эхэллээ. Юутай ч одоогийн байдлаар түүний эхнэрийг баривчлах талаар баттай эх сурвалжийн мэдээлэл байхгүй ч ганц нэг учир мэдэх хүмүүс ийн ярьж байх юм.
URL: