Ахин нэг Монголын иргэн согтуу араншингаа гаргажээ

dcac1204797a723fbigАНУ-ын Чикаго хотын Саут Канал гудамжны 1400 хэсэгт орших суух Монгол Улсын иргэн 32 настай Отгоогийн Ганаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрч бусдын биед ноцтой хохирол учруулсан хэргээр баривчлагджээ. Орон нутгийн цагдаагийнхны мэдээлж буйгаар эл хэрэг өнгөрсөн сарын 28-ны өдөр гарсан байна. Гэмт этгээд хажуугаар нь зөрж явсан хөгшин настай эрэгтэйг унатал нь цохиж, зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд түүний танхайн үйлдлийг батлах дүрс бичлэг хүртэл байгаа аж. Түүнийг шүүх хурал ирэх сарын 02-ны өдөр болох тов гарчээ.

Orloo


URL:

Сэтгэгдэл бичих