ЭЭЖ МОДНЫ АЯН, АЯЛАЛД ОЛОН ЗАЛУУС НЭГДСЭЭР БАЙНА

ZURAG-1024x460Нийгмийн сайн дурын олон сайхан арга хэмжээг зохион байгуулдаг 247 /фэйсбүүк/ группын залуус энэ удаа

Сэлэнгэ аймгийн хүсэл биелүүлэгч “ЭЭЖ МОД”-ны орчныг цэвэрлэх аяныг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд энэхүү арга хэмжээг олон байгуулага дэмжиж бодит байдлаар хамтран оролцохоо илэрхийлээд байна.

 Үүнд:

  1. 1.      247 /фэйсбүүк/ группын гишүүд
  2. 2.      “Монголын бясалгалч залуучуудын нэгдэл”ТББ
  3. 3.      “Өглөөний хүн хөтөлбөр”ТББ
  4. 4.      Яруу найрагч /фэйсбүүк/ группын гишүүд
  5. 5.      www.TUR.mn улс төр, бизнес мэдээ мэдээллийн сайтын хамт олон
  6. 6.      “Монголын загвар өмсөгч дизайнеруудын хөгжлийн хүрээлэн”ТББ
  7. 7.      “Монголын эмэгтэй бильярдчдын холбоо”ТББ
  8. 8.      COLUMN PICTURES компаний уран бүтээлчид
  9. 9.      BSS PRINT хэвлэлийн компаний хамт олон
  10. 10.  “Тэнгэрийн тод тамга” ТББ
  11. 11.  Онч мэргэн үгс /Фэйсбүүк/ группын гишүүд гэх мэт байгууллага хувь хүмүүс нэгдээд байна.

247 группын ерөнхий менежер Т.Сайхандумаа

 Сайн байна уу? Аялалын зорилгын талаар?

Сайн сайн байна уу? Нийт Монголын ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бүгдээрээ сайхан хаваржиж байна уу? Өнөөгийн нийгмийн талаар ярихаар асар их уур бухимдал тэр ч замын түгжрэл, эдийн засгийн хямрал гээд л өөрийн эрхгүй хүмүүс бухимдаж эхэлдэг. Харин энэхүү байдлаас ангид гэгээлэг орчин бий болгодог нөхцөл бол хайр хүндлэлийн сэдэв байдаг. Хүн хүнээ хайрлах, байгаль эхээ хайрлах гэх мэт хайрлах олон хэлбэр байна. Манай группын залуус нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үүднээс олон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ нь бид ярихаас илүү бодит байдлаар залуусыг үлгэрлэн зөв төлөвшилийг бий болгоход өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа хэлбэр юм. Аялалын тухайд нэгдүгээрт агаарт гарах, хоёрдугаарт хүмүүсийн сүсэглэн биширдэг хүсэл биелүүлэгч модны ойр орчмыг цэвэрлэж байгаль эхдээ туслах үндсэн зорилготой. Гуравдугаарт салбар бүрийн олон залуус энэ аялалд нэгдэж байгаа болохоор нөхөрлөлийн хүрээллээ тэлэх дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг үгийн утгаар нэгдээд байгаа юм. Уг арга хэмжээг дэмжин оролцож байгаа залуусдаа баярлалаа сэтгэл өндөр байна.

Аялалд хэн дуртай нь нэгдэж болох уу? аль бол зөвхөн дээрх групп, байгууллагын  залуус нэгдэх үү? Мөн өдөртөө яваад ирэх үү?

Нэгдэх сонирхолтой хэн ч байж болно нээлттэй. Бид нэг талдаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлье, нөгөө талдаа агаарч гарч байгаа юм чинь гарсан шиг гарч, цаашаа байгалийн үзэсгэлэнт газраар аялан амраад ирэх төлөвлөгөөтэй байна. Олон залуус нэгдэж байгаа болохоор баг болгон хувааж тэмцээн, уралдаан зохион байгуулах гээд цагийг хамгийн бүтээлчээр өнгөрүүлнэ дээ. /инээв/

Энэ аялалд нэгдэж буй нэг хүнээс гарах зардал хэд болж байгаа вэ?

Бид зардал мөнгийг нээх чухал гэж үзэхгүй байна. Мэдээж ийм сайхан юманд нэгдэж байгаа залуус өөрөөс нь тодорхой хэмжээний зардал гарна гэдгийг мэдэж байгаа байх нэг хүнээс 50,000₮ гарах болов уу гэсэн дундаж дүн байгаа. Үүнд нэгдсэн журмаар явах болохоор автобусны хөлс цаана амралтанд байрлах байр, хоолны зардал гэх мэт багтаж байгаа.

Уг аялалд юуны учир нэгдэх болов?

Бясалгагч залуусын нэгдлийн менежер Б.Эрдэнэцэцэг

Манай Монголын залуус нэг үеэ бодвол нэгдэж хийх, багийн менежент гэдэг зүйлийг нилээд чухалчилж ойлгож эхэлсэн нь надад сайшаалтай санагдаж байна. Миний хувьд сүүлийн жилүүдэд гадаадад амьдарч байгаад эх орондоо ирээд удаагүй байгаа. Бясалгагч залуус маань нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсэн бодит юм хийе хэмээн ярилцаж байтал 247 группын залуус ийм санаачлага дэвшүүлсэн нь сайхан санагдан уг арга хэмжээг дэмжин оролцож байна.

 Яруу найрагч цахим группын удирдагч Я.Отгонбаяр

Яруу найраг, утга зохиолын урлаг гэдэг бол аль ч улс эх орны нийгмийн хөгжлийн бодолгыг тодорхойлж ард иргэдийн сэтгэлгээг зөв мэдээ мэдээллээр удирддаг хүмүүс байдаг. Энэ утгаар манай группын уран бүтээлч залуус дэлхий ээжээ хайрлан хамгаалах ийм сайхан арга хэмжээнд нэгдэн дуу хоолойгоо илэрхийлж байгаадаа сэтгэл өндөр байна. Хаврын улирал хүн бүрийг догдлуулсан сайхан цаг хугацаа байдаг шүүдээ мөн энэ мөчид бас  байгаль эхээ  цэвэрлэх нь хамгийн том буяны илрэл хэмээн үзэж байгаа.

“Монголын загвар өмсөгч дизайнеруудын хөгжлийн хүрээлэн”ТББ-ын дэргэдэх

ELITE FASHIОN –загварын агентлагын загвар өмсөгч Б.Тулга

            Манай загварынхны тухайд нийгмийн олон арга хэмжээнд оролцдог харин энэ удаагийн арга хэмжээ бидний оролцож байсан арга хэмжээнээс нилээд өөр өвөрмөц санагдсан. Залуусыг өргөнөөр оролцоосой хэмээн хүсэж байна манай агентлагаас 10 гаруй загвар өмсөгч нар нэгдээд байгаа юм.

“Монголын эмэгтэй Бильярдын холбоо”ТББ тэргүүн Б.Оюунсайхан

Ногоон хөгжлийн талаар дээр дооргүй ярьж байна харин бодит байдал дээр үр дүн ямар байна гэдэг эргэлзээтэй  экологийн тэнцвэртэй байдлыг бий болгодог гол  зүйл бол уул уурхайд, нөхөн сэргээлт байдаг харин энгийн орчинд цэвэр байлгах нь гол юм. Тийм учир хүн бүр иргэнийхээ үүргийг ухамсарлаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаасай хэмээн хүсэж байна. Манай байгууллагуудын тухай иймэрхүү ногоон хөгжлийн арга хэмжээг байнга дэмжиж нэгдэн ажиллахаа танай сайтаар дамжуулан уриалах байна.

COLUMN PICTURES компаний захирал МУСТА дуучин Г.Батсүх

Уран бүтээлч бид нар эх орноо тойрон аялан тоглолт хийж явахад ой модыг устган тайрч үгүйрүүлснийг хараад сэтгэл эмзэглэдэг юм. Урлагийн бид хэдийгээр ард иргэдэд баяр баясалыг түгээж сайхан энерги бий болгодогч өөрсдөө бас бодит байдлаар нийгмийн ийм сайхан арга хэмжээнд оролцож өөрөө өөрөөтөө сэтгэл хангалуун байдлыг бий болгох нь сайхан санагдсан учир бидний хэсэг дуучид нэгдлээ.

“Тэнгэрийн тод тамга” ТББ тэргүүн Т.Баттөгс

Манай байгууллагын тухайд түрүү жил ээж модны хадгийг буулгаж ойр орчимын хогийг цэвэрлэх 2 удаагийн арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм. Харин энэ удаагийн арга хэмжээнд нэгдэн өмнөх байдлаас арай хөнгөн байдлаар цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн залуусыг дэмжин хамтран оролцож байгаадаа таатай байна.

АЯЛАЛ

Хэзээ: 2014.04.26-ны өглөө 08 цагт

Уулзах газар: Улсын Драмын театрын өмнө

Хөтөлбөр:

04 сарын 26-ны өдөр

0800-1000 аялалд явах нэгдэх хүмүүс, байгууллагууд цуглах

1000-1500 Сэлэнгэ аймгийн ЭЭЖ МОД зорих зам /Явах замд аялалд оролцож байгаа залуусыг нэгтгэн танилцуулж,баг болгон хуваана. /

1500-1800 Ээж модны орчны цэвэрлэгээ хийх /Энэ үеэр аль баг хамгийн олон уут хог түүсэн гэдгийг шалгаруулна./

1800-1900 Сэлэнгэ аймаг САЙХАНЫ ХӨТӨЛ “Их монгол” амралтанд очиж буудаллана

1900-2000 Оройн зоог

2000-2300 Үдэшлэг Аялалд явж буй уран бүтээлч залуучууд ая дуугаа өргөнө/хөгжөөнт цэнгээнт тоглоом, уралдаан зохион байгуулах/

2300-0700 Амрах

04 сарын 27-ны өдөр

0800-0900 Өглөөний цай

1000-1100 Уулын оргил булаах тэмцээн /оргил дээр залуус баг бүр өөрийн нэрэмжит тэмцээн зохион байгуулна/

1100-1230 Багуудын дунд хөл бөмбөгийн тэмцээн

1300-1400 Үдийн хоол /Хорхог/

1400-1800 Сэлэнгэ-Улаанбаатар хотруу /буцна/

 

Жич: Хүн бүр уут /3-5/  бээлий авч явна.

Холбоо барих: 7000-6218, group247_247@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих